Эрүүл мэндээ сайжруулж, зардлаа хэмнэснийхээ төлөө мөнгө авдаг бол ямар вэ?
Зургийн эх сурвалж: Getty

17,1 сая хүн амтай ч 22,5 сая унадаг дугуйтай, нийт иргэдийн 25% нь дугуй унадаг Голланд улсын засгийн газар албан байгууллагуудыг ажилдаа дугуйтай ирдэг ажилчиддаа мөнгө төлдөг болохыг Дэд Бүтцийн Яамных нь сайд Стиенж ван Велдовен уриалжээ. 

Ажилтны дугуйгаар туулсан 1 км зам тутамд 19 цент (540 төгрөг орчим) төлөх ба энэ аяндаа 200'000 мянган хүнийг хамруулах зорилттой байгаа юм байна.

Голланд улсад өдөр тутамд болдог аялал, хөдөлгөөний талаас илүү хувь нь 7,5 км-с бага зайд болдог ба нийт иргэдийн талаас илүү нь ажлын байрнаасаа 15 км-с бага зайд амьдардаг.

Дугуй унадаг ажилчид илүү эрүүл, биеийн хөгжил сайтай бөгөөд албан байгууллагадаа зогсоол барих зардлаас хэмнэдэг. Мөн замын хөдөлгөөний ачааллыг огцом бууруулах тул хотын хөдөлгөөнд ч сайн үр дүнтэй юм. 

Хэн бүхэнд тустай энэ санаачлага бидний хувьд ч мөн хэрэгжүүлж болох IDEA биш гэж үү?

YOUR REACTION?