Долоо хоног бүр бид Улаанбаатар хотноо болох гэж буй шинэ, сонин, содон, сонирхолтой event-уудыг хүргэж байх болно. Энэ удаа 4 дүгээр сарын 14-нөөс 20-н хүртэлх гоё event-уудыг сонирхуулъя.

1. Zifer stage: The Tourists

  • Бидний найз Ziferbaatar-т маань "Zifer stage" буюу Цифер тайз булангаараа дамжуулан та бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн мундаг хамтлагуудыг урин оролцуулж хөгжмийг түгээхэд хувь нэмэрээ оруулдаг билээ. Энэ удаа The Tourists хамтлаг хүрэлцэн ирэх нь ээ... 4-р сарын 14-ний 19 цагаас Zifer дээр уулзацгаая.

2. 80 метрийн өндрөөс буух өдрийн аялал

  • Гадаа дулаарч аялал зугаалганы цаг ирлээ...Энэ хаврын хамгийн анхны гайхалтай адал явдалд та бүхнийг урьж байна. Долоо хоног бүрийн Ням гарагт зохиогдох энэ аялалд Тоонотын 80н метр агуйгаас бууж зураг татуулах, хээрийн хоол идэх, хөгжөөнт тоглоом тэмцээнд оролцох, хүмүүстэй танилцаж цагийг зугаатай өнгөрөөхийг хүсвэл заавал нэгдээрэй. Тус аялалыг Аялалд сонирхолтой залуус зохиож байгаа юм байна. Энэ Ням гарагийн аялалд амжиж бүртгүүлээрэй.

3. Эерэг цэнэг

  • Нийгэмд чиглэсэн нэгэн event бол “Эерэг цэнэг”. Өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг олон асуудлын талаар чөлөөтэй арилцаж, үе тэнгийхэн болон мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авах боломжтой юм байна. Event нь үнэ төлбөргүй ба ирсэн хүмүүс гарын бэлэг болон үдийн цайтай гэнэ. Өсвөрийхэнд тун хэрэгтэй өдөрлөг шүү…

4. Цаг хугацаагаар аялагч

  • Цаг хугацаагаар аялахад бэлэн үү? Time traveller-ийхан нэгэн сонирхолтой зүйл хийж байгаа билээ. Энэ нь жижиг майхан шиг өрөөнд орон, таныг цаг хугацаагаар аялуулах юм. Улаанбаатарын олон газраар хэсэн явдаг бөгөөд энэ удаа Монголын уран зургийн галлерей-д 4-р сарын 16-наас 20-н хүртэл байх юм байна.

5. Хуунт нуур

  • Хуунт нуур үзэж амжаагүй хүмүүс минь анхаараарай...  "Хунт нуур" Монголд анх 1975 онд анх тоглогдож байсан бөгөөд өнөөг хүртэл тэнхим дүүрэн үзэгчтэй тоглогддог дээдийн дээд сонгодог балет мөн билээ.  Энэ сарын 15-нд Дуурь бүжгийн эрдмийн театр-т дахин тоглох нь ээ. Дараагийн тоглолт сарын дараа учир энэ удаа амжиж үзээрэй.

6. Thisquietarmy in UB

  • Өнөө орой Gandan Live House-д Канадын экспериментал хөгжмийн анхдагч Eric Quach Евро-Азийн аялан тоглолтын хүрээнд Улаанбаатар хотноо ирж байгаа юм. Thisqueitarmy хөгжмийн хувьд гитар болон олон эффект ашиглан ambient/noise, electronic/shoegaze, post-punk/krautrock, black/doom metal зэрэг олон төрөл жанр урсгалын хөгжмийг хольж жанр урсгалын хөгжмийг хольж өвөрмөц аялгуу бүтээдэг юм. 

YOUR REACTION?