Та өөрийгөө хэр сайн мөрдөгч гэж боддог вэ? Жижигхэн деталь болгоныг та анзаарч чадах уу?

1. БАРИЛГА ДЭЭРХ АЛЛАГА

Олон давхар байшингийн доор цогцос олдов. Харваас аль нэг давхраас нь үсрэн амиа хорлосон болох нь илт байв. Мөрдөгч ирээд нэг давхрын цогцос олдсон талын өрөөрүү алхаж оров. Тэр хаалттай цонхыг нь онгойлгож, зоос шидэв. Тэр хоёроос дээшх бүх давхарт, мөн ижил зүйлийг хийв. Тэгээд тэр бууж ирээд, мөрдлөгийн багтаа амиа хорлолт биш аллага байна гэж хэлэв.

Тэр яаж мэдэв?

Хариулт:

  • Хэрвээ үнэхээр амиа хорлолт байсан бол яагаад бүх цонхнууд хаалттай байсан юм.

2. БАЛ САРЫН АЛЛАГА

Нэгэн хос бал сарын аялалаар явж гэнэ. Гэтэл зөвхөн нөхөр нь эргэж ирээд түүний эхнэр ослоор өнгөрсөн гэж хэлэв. "Танай аялалын компани залгаад чамайг эхнэрээ алсан гэж хэлсэн" гээд түүнийг цагдаа баривчлав.

Аяллын компани аллага болсныг яаж мэдсэн бэ?

Хариулт:

  • Эрэгтэй нь эхнэртээ нэг талын тасалбар л авсан.

3. ХУЛГАЙЧ

Нэгэн хос гэрт нь хулгай гарсан гэж цагдаа дуудав. Нөхөр нь хулгайч цонхоор орж ирсэн байх гээд гэрийн гадаах нилээн хэдэн хагарсан цонхны шилнүүдийг заав. Цагдаа гэрийн дотор хэдхэн цонхны хагархайнуудыг анзаараад энэ хулгай биш ба энэ цонхоор хэн ч орж ирээгүй гэж хэлэв. Цагдаа яагаад ингэж итгэлтэй хэлэв?

Хариулт:

  • Гаднаас нь хулгайч цонхыг хагалсан тохиолдолд шилний ихэнх хэсэг нь гэрийн гаднаас биш дотроос олдоно.

4. УСАН ОНГОЦНЫ ХУЛГАЙ

Японы усан онгоц далайд явж байв. Ахмад нь усанд ороод гараад ирэх хооронд ширээн дээр нь байсан бөгж нь алга болсон байв. Ахмад өөрийн сэжиглэж буй таван хүнийг дуудаж, сүүлийн 15 минутанд юу хийж байсан талаар нь асуув.

Тогооч: "Би хөргөгч өрөөнд махаа бэлдэж байсан."

Инженер: "Би генераторыг шалгаж байсан"

Далайчин: "Би буруу харсан тугийг зөв тийш нь харуулж байсан."

Радио оффицер: "Би нэг компанид очиж байгаа гэдгээ мэдэгдэн мэдээ явуулж байсан"

Замчлагч: "Би кабиндаа унтаж байсан"

Ахмад хулгайчыг шууд барьсан. Яаж?

Хариулт:

  • Японы хөлөг онгоц учраас Японы далбаатай ба Японы туг нь буруу тийшээ харсан ч ижилхэн байна.

5. ЦОНХ

Нэг залуу найзынхаа цогцосыг өрөөнд нь олж гэнэ. Хохирогчийн найз нь цагдаа дуудсан. Тэрээр цагдаад найзынхаа гэрийн хажуугаар явж байхдаа ороод гарья гэж бодоод цонхны цанг нь арчаад дотогшоо хартал найзыгаа шалан дээр хэвтэж байгааг харсан болохоор шууд цагдааг дуудсан гэж хэлэв. Цагдаа түүнийг найзынх нь аллагын хэргээр шууд баривчлав. Түүнийг худлаа ярьж байгааг яаж мэдсэн бэ?

Хариулт:

  • Цонх дотроосоо цантдаг учраас найзыгаа харахын тулд гаднаас нь цонхны цанг арчих боломжгүй.

6. ЭМНЭЛЭГ

“Хэн түүнийг буудсан?” гэж эхнэрийнхээ байгаа эмнэлэгт орж ирсэн залуу орилж бархирав. Түүнийг цагдаа нар зогсоон өмнөх шөнө хаана байсан гэхэд найзынхаа гэрт хонож байсан гэж хариулсан. Тэр эхнэрлүүгээ залгахад, гэрийн үйлчлэгч нь утсыг нь аван эмнэлэгрүү хүргэгдсэн гэж хариулсан. Энийг нь сонссон нөхөр нь тэр эмнэлэгрүү нь хар хурдаараа ирсэн гэв. Үүнийг нь сонссон цагдаа түүнийг шууд баривчласан байна. Яагаад?

Хариулт:

  • Эхнэр нь буудуулсан гэж хэн ч хэлээгүй байхад тэр яаж мэдсэн бэ?

7. Мөстэй цай

Хоёр охин оройн хоол цуг идэж гэнэ. Хоёулаа мөстэй цай захиалсан. Нэг нь нэгийг ууж байхад нөгөөх нь маш хурдан ууж тавыг уув. Нэгийг уусан нь үхэж, тавыг уусан нь амьдрав. Бүх уух юм нь хортой байсан бол их уусан охин нь яаж амьд үлдсэн бэ?

Хариулт:

  • Мөс нь хортой байсан

YOUR REACTION?