Холливудын кинонуудыг гайхамшигтай график эффект, уран сэтгэмжгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нүд сэргэж, сэтгэл догдлуулам эдгээр эффектүүд нь таны үзэж буй киног улам амттай болгодог билээ. Гэвч зарим зүйлс нь бидний амьдарч буй орчлон ертөнцийн физикийн хуулиас гажсан байдаг талаар бид энэ удаагийн нийтлэлдээ бэлдэн хүргэж байна.

1. Нисдэг машинууд

Нисдэг машинууд

Кино найруулагчид машин, автобус зэргийг энэ дэлхий дээр ямар ч татах хүч байхгүй юм шиг нисгэх дуртай байдаг. Баригдаж дуусаагүй гүүрэн дээгүүр машинтайгаа давж харайх, мөргөлдсөнийхөө дараа агаарт хөвөн дүүлэх зэрэг нь бидний киноноос үзэх дуртай хэсгүүдийн нэг мөнөөсөө мөн билээ. Гэвч физикийн хуулиас юу ч зугтах боломжгүйг доор тайлбарлая.

Бодит амьдрал дээр машин мөргөлдсөнийхөө дараа агаарт дүүлэх, баригдаж дуусаагүй гүүрэн дээгүүр давж харайх зэрэг нь бараг боломжгүй зүйл юм. Тайлбар нь биесийн кинетик хөдөлгөөнөөр тайлбарлагдана. Ямар нэг биет хэчнээн хурдтай явж байсан ч хэвтээ чиглэлд шидэгдсэн бол үргэлж доошоо унадаг.

2. Гэрэл болон дуу ижил хурдаар тархах

Гэрэл болон дуу ижил хурдаар тархах

Аянга цахилгаан цахих үзэгдэл гардаг хэсгүүдэд аянга цахих, тэнгэр дуугарах үзэгдэл зэрэг тархаж байгааг та анзаарч байсан уу?  Хэдийгээр физикийн хичээл үзэж дөнгөж эхэлж байгаа хүүхдүүд гэрэл дуунаас хурдан тархдаг гэдгийг сурсан байдаг боловч холливудын кинонуудад энэ нь яагаад ч юм өөр байдаг.

Бодит амьдрал дээр та эхлээд аянга харах бөгөөд үүний дараа тэнгэр дуугардаг. Гэрэл тархах хурд 299,792,458 м/с, үүний хажууд дуу тархах хурд нь тархаж буй орчноосоо хамааран дөнгөж 331 м/с байдаг.

3. Сансарт лазераар тулалдлах

Сансарт лазераар тулалдлах

Сансрын тулаантай кинонуудад ихэвчлэн лазераар байлддаг гэдгийг та бүхэн гадарлаж байгаа байх. Гэхдээ лазерын туяаг цацруулах нь цэнхэр дэлгэцээр үзэж болох бас нэг домог юм.

Бодит амьдрал дээр лазерын туяа цацрах боломжгүй. Лазер нь нэг цэгээс нөгөө цэгт тусах гэрлийн шулуун тусгал юм. Лазерын туяа тархаж эхлэх цэгээс тусаж буй эцсийн цэгийг л ерөнхийдөө харах боломжтой. Хэрэв тархаж буй гэрлийн цацрагийг харъя гэвэл тодорхой орчин, агаарын молекул зэрэг хэрэг болно. Мөн бидний мэдэж буйгаар сансарт агаар байхгүй билээ.

4. Юу юугүй дэлбэрэх машинууд

Юу юугүй дэлбэрэх машинууд

Мафийн толгойлогч бензиний танкруу буудах, машинууд мөргөлдөх бүр багахан хэмжээний гэмтэл, авах шүргэлцэх төдийд машинууд дэлбэрээд байдгийг та анзаарсан байх. Энэ ч гэсэн худлаа зүйл гэдгийг анхаараарай!

Бодит амьдрал дээр машинууд осолдох үед барагтаа гал гардаггүй. Бензин нь шингэн төлөвт оршдог бөгөөд дэлбэрэлт үүсэхийн тулд бензин нь хийн төлөвт шилжих хэрэгтэй бөгөөд тодорхой хэмжээний хүчилтөрөгчтэй нэгдсэний дараа шаталт үүсэн дэлбэрнэ. Иймд бараг боломжгүй гэсэн үг.

5. Сум усан дотор агаарт байхтай ижил хурдаар нисдэг

Сум усан дотор агаарт байхтай ижил хурдаар нисдэг

Гол дүрийн залуу буудалцаан дундаас зугтан усан сан, гол, нуурлуу үсэрч ордог хэсэг олон байдаг билээ. Зарим кинонд сумнууд усан дотор маш хурдан нисдэг нь гайхшрал төрүүлдэг.

Бодит амьдрал дээр усруу буудсан сум хэдхэн метр нисээд живдэг. Усруу буудсан сумны эсрэг усны эсэргүүцэх хүч үйлчлэх бөгөөд энэ нь агаарт нисэж буйгаас хэд дахин их юм. Хэдийгээр сум агаарт хангалттай хол нисдэг ч усан дотор ороод энэ бүхэн нь эрс өөрчлөгддөг.

6. Догь залуус дэлбэрэлтрүү хардаггүй

Догь залуус дэлбэрэлтрүү хардаггүй

Байшин барилга, машин техник хүчтэй дэлбэрэх хэсэг нь холливудын кинонуудад байх ёстой эффектүүдийн нэг билээ. Ихэвчлэн дэлбэрэлт болж буй хэсэг ард нь явж байхад манай гол дүрийн залуу юу ч болоогүй юм шиг хээв нэг алхдаг хэсэг гардаг. Гэвч энэ нь бодит амьдрал дээр асуудалтай.

Бодит амьдрал дээр манай гол дүрийн залуу үхнэ. Дэлбэрэлтээс үүсэж буй энерги нь байшинг ч нурааж чадаж байгаа болохоор хүнийг ч гэсэн нөгөө ертөнцрүү нь явуулна гэсэн үг. Гэхдээ манай Wolverine үхэхгүй л дээ.

7. Сансарт дуу тархах

Сансарт дуу тархах

Кино найруулагчид ихэвчлэн сансар гарч буй хэсэг дээр дуу авиа нэмдэг. Ямар кино ямар хэсэг дээр гардаг вэ гэж бодож байгаа бол дараах хэсгүүдийг санаарай. Сансарын онгоцнууд хоорондоо байлдах, мотор дуугарах, онгоц нисэх г.м. Гэвч эдгээр нь кино үзэхэд сэтгэл ханамж мэдрүүлэх дуу авиа гэдгийг сануулъя.

Бодит амьдрал дээр хэн ч сансарт дуу авиа сонсох боломжгүй. Дуу авиа нь агаараар тархаж буй долгион юм. Сансарт агаар байхгүй тул ямар ч дуу авиа тархахгүй. "In space no one can hear you scream"

8. Цацраг идэвхт бодис халдварладаг

Цацраг идэвхт бодис халдварладаг

Үзэгчид шинжлэх ухаан, уран зөгнөлт кинонд гардаг цацраг идэвхт бодис хүнээс хүнд халддаг гэж үздэг. Цацраг идэвхт бодист өртсөн гол дүрийн баатар маань харанхуйд гэрэлтэж, хүн бүр хүрэхээс зайлсхийдэг хэсгүүд гардаг. Гэхдээ энэ нь бас яг ч үнэнтэй ойр биш юм.

Бодит амьдрал дээр цацраг идэвхит бодисууд хүнээс хүнд халдварладаггүй. Цацраг идэвхт бодис нь хүний ДНХ-г гэмтээдэг бөгөөд тухайн нөхцөлд ахуйн замаар хэн нэгэнд халдахгүй. Харин таны үр хүүхдэд халдах боломжтой. Яагаад гэвэл таны гэмтсэн ДНХ-г таны хүүхэд өвлөж авах болохоор. 

9. Цонх хагалж үсрэх нь ямар ч асуудал биш

Цонх хагалж үсрэх нь ямар ч асуудал биш

Холливудын кинонууд дээр гардаг цонх хагалж үсрэх гайхалтай мөчүүдийг хайрладаггүй ямар үзэгч байх вэ? Үсэрч буусныхаа дараа ямар ч гэмтэлгүй байдаг нь бас л гайхшрал төрүүлдэг шүү.

Бодит амьдрал дээр цонх хагарахад үүсэх шилний үйрмэгүүд нь маш хурц иртэй байдаг. Энэхүү үйрмэгүүд нь бараг хүч зарцуулахгүйгээр хувцас, арьс зэргийг нэвтэлж хэн нэгэнд үхлийн шарх үүсгэх боломжтой.

Гэхдээ кино л бол кино шүү дээ :)

YOUR REACTION?