10. Wonder Woman

10. Wonder Woman

Магадгүй 2017 онд гарсан супер баатрын кинонуудаас шүүмжлэгчдийн магтаалыг хамгийн их хүртсэн кино Wonder Woman байх. Энэхүү DC Extended Universe-ийн анхны эмэгтэй баатрын тухай кинонд бидний хайртай Wonder Woman хэрхэн супер баатар болох аяндаа мордсон талаар өгүүлнэ.

9. Phantom Thread

9. Phantom Thread

Киноны үйл явдал 1950-аад оны Лондонд өрнөх ба Reynold Woodcock хэмээх гайхалтай загвар зохион бүтээгчийн талаар өгүүлнэ. Тэрээр Alma гэх залуухан, хүчирхэг бүсгүйд сэтгэлд алдрах ба улмаар түүний онгод, охин тэнгэр болдог.

8. Three Billboards Outside Ebbing, Missouri

8. Three Billboards Outside Ebbing, Missouri

Охиных нь амь наст хүрсэн сэжигтнийг барьж чадалгүй хэдэн сар өнгөрөхөд Mildred Hayes хотын цагдаагийн хэсэгт хандсан эсэргүүцлийн гурван самбар хийснээр кино өрнөдөг. 

7. I, Tonya

7. I, Tonya

Tonya Harding 1991 онд АНУ-ийн гурван давхар эргэлт хийсэн анхны эмэгтэй уран гулгаач болдог ба улмаар дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй уран гулгагчдын тоонд ордог. Хачирхалтай нь 1994 онд түүний томоохон өрсөлдөгч байсан Nancy Kerrigan-ий хөлийг Tonya-ийн нөхөр хугалснаар олимпд оролцох боломжгүй болдог.

6. Logan

6. Logan

Ойрын ирээдүйд үйл явдал нь өрнөх Logan кинонд гол дүрийн баатар маань өөртэй нь тун адилхан чадвартай нэгэн мутант охинтой таарна. Тэдний адал явдал, ширүүн тулалдаан таны сэтгэлийг хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна.

5. The Shape of Water

5. The Shape of Water

Киноны үйл явдал 1962 онд болдог ба нэгэн үйлдлийн бэрхшээлтэй бүсгүйн талаар өгүүлнэ. Elisa, тэрээр ярьж чаддаггүй ба улсын өндөр зэрэглэлийн, нууц лабораторид цэвэрлэгчээр ажилладаг. Тэрээр лабораторийн өндөр зэрэглэлийн нууц болох Өмнөд Африкийн үл мэдэх, хачирхалтай биетийг олсноор түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгддөг.

4. Get Out

4. Get Out

Rose найз залуу болох Chris-ийг гэрийнхэнтэйгээ танилцуулах зорилгоор амралтын өдрүүдийг хамт өнгөрүүлэхээр зорино. Эхэндээ бүх юм энгийн байсан ч Chris, Rose-ийн эцэг, эхийн хачирхалтай, үл итгэх зүйлсийн талаар олж мэднэ.

3. Call Me By Your Name

3. Call Me By Your Name

1983 оны зун, 17 настай Elio түүний эцгийн доор дадлага хийхээр ирсэн Oliver хэмээх америк залуу хоёрын зуны дурлалын талаар өгүүлэх эл кино Sundance кино фестивалийн дэлгэцнээ гарч дууссаны дараа ирсэн үзэгчдийг 10 гаруй минут алга ташин зогсоход хүргэсэн билээ. 

2. Lady Bird

2. Lady Bird

Шулуухан, хэлэх зүйлээ шууд хэлчихдэг төгсөх ангийн сурагч Christine McPherson өөрийгөө Lady Bird хэмээн нэрлэдэг. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ тийм ч ойр дотно биш ба тэр тусмаа ээжтэйгээ харьцан харилцаа нь тун "адармаатай". Түүний сэтгэл хөдөлгөм, сонирхолтой, зарим үед хөгжилтэй ч гэж дүрсэлж болох түүхийн талаар Lady Bird киноноос үзэхийг санал болгож байна.

1. Dunkirk

1. Dunkirk

Дэлхийн 2-р дайны үеийг харуулах Dunkirk киноны дүрс бүр нүд булаам үзэсгэлэнтэй. Хэдий дайны талбарын багахан хэсэг, богинохон хугацааг энэхүү кинонд гарах ч та тэр үед хүмүүсийн юу мэдэрч байсныг бүхэлд нь мэдэрч чадна.

YOUR REACTION?