Хэрвээ ямар нэгэн байдлаар бид Африк руу явахаар болбол тэнд нутгийн уугуул иргэд, шороон зам, сүрлэн байшин, зэрлэг амьтад хаа сайгүй байхыг харна хэмээх буруу ойлголттой явдаг. Энэ нийтлэлээрээ iDEA-ийн хамт олны зүгээс эл өвөрмөц, үзэсгэлэнтэй тивийн талаарх ташаа ойлголтыг эвдэхээр шийдлээ.

1. АФРИКТ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ ДОРОЙ

Африк тивийн улс, орнууд хөгжиж буй гэх статус дор байдгийг бид бүгд сайн мэднэ. Хөгжиж буй улс, орнууд гэхээр л хүрэл зэвсгийн үеийнхтэй адил амьдралтай байна гэсэн үг биш юм. Үнэндээ Монгол улс ч гэсэн хөгжиж буй орнуудын тоонд багтдаг ба энэ нь Африкийн улс, орнууд Монголын хөгжлөөс дутахааргүй хөгжсөн гэсэн үг юм. Түүнчлэн Африкийн маш олон улсад аж үйлдвэр маш сайн хөгжсөн байдаг ба өөрийн автомашины үйлдвэртэй байдаг.

2. АФРИКТ ЗӨВХӨН ХАР АРЬСТАЙ ХҮМҮҮС Л АМЬДАРДАГ

Бидний олонх нь Африк тивд зөвхөн хар арьстай хүмүүс л амьдардаг гэдэгт итгэдэг. Үнэн хэрэгтээ энэхүү 1 тэрбум гаруй оршин суугчтай тивд олон үндэстэн, гарал угсааны хүмүүсээр дүүрэн. Улс төрийн орогнол хүсэж европ болон азийн улс орнуудаас ирсэн маш олон иргэдтэй.

Түүнчлэн супер модель Candice Swanepoel нь Өмнөд Африкийн иргэншилтэй.

3. АФРИКТ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ИХТЭЙ

Африк тивийн талаарх өөр нэг буруу ойлголт нь тус тивд гарах "гэмт хэргийн хэмжээ асар их гэдэг". Аяллаар ирсэн жуулчид ямагт сонор сэрэмжтэй байх ёстой гэсэн яриа ч бий. Хэдий тийм ч барууныхны хувьд Африк нь аяллын хамгийн түгээмэл чиглэл болоод байгаа ба зөвхөн Өмнөд Африкт л гэхэд жилд дунджаар 1 сая 5 зуун мянган жуулчин аяллаар ирдэг байна. Мэдээж хаа газар гэмт хэрэг гарч байдаг. Гэмт хэрэг огтхон ч гардаггүй улс гэж үгүй. Тиймээс хаашаа ч аяллаар явсан сонор сэрэмжтэй байх нь чухал ч хөлийн хуруугаа ч тавихад хэн нэгний хохирогч болно гэх ойлголтоо авч хаях нь чухал юм.

4. ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗАР БАЙХГҮЙ

Африк гээд бодохоор л бидний бодолд хамгийн түрүүнд зэрлэг амьтан, онгон байгаль орж ирдэг. Түүх, соёл, байшин барилга гээд цааш бодохоор "..." - яг ийм л байдаг. Африкийн түүх соёлыг илтгэх асар олон дурсгалт газар, барилга байгууламж бий. Кени улс дээр л жишээ авахад 200 гаруй түүхэн дурсгалт хөшөө, уран барилга, барилга байгууламж бий. Түүнчлэн Африкийн улсуудын засгийн газрууд хамтран тус тивийн түүх, соёл, онцлогийг харуулсан музейг дэмждэг байна.

5. ЯДУУРЛЫН ХЭМЖЭЭ ИХ

Африк гээд бодохоор бидний бодолд юу хамгийн эхэнд орж ирдэг талаар ахин ярилцъя. Өмнөд хэсэгт дурдсанаас гадна мэдээж ядуурал хаа сайгүй байдаг, хүмүүс өлсгөлөнд нэрвэгдсэн хэмээн боддог худлаа биш. Мэдээж хэрэг ядуурал Африк тивд байгаа, гэхдээ бидний төсөөлснөөс маш бага. Африкийн улс, орнууд бусад хөгжиж буй орнуудтай эдийн засгийн хувьд адил байдаг. Түүнчлэн аялал жуулчлалын салбар эрчээ авч эхэлсэнтэй холбогдуулан үйлчилгээний салбар давхар хөгжих болсон. Африкийн томоохон хотууд дэд бүтцийн хувьд улам бүр сайжирсаар байгаагийн сацуу жуулчдад зориулсан тансаг зочид буудлуудыг хаа сайгүй харах боломжтой.

6. ТАХАЛ, ЭДГЭРШГҮЙ ӨВЧНИЙ ҮҮР

Хэвлэл мэдээлэл бидэнд Африк тивээс хамаг муу, муухай өвчин зовуур үүсэлтэй; тэнд эдгэршгүй, хүний амь насанд аюул занал хийх өвчин, эмгэг хаа сайгүй хэмээн итгэхэд маш ихээр нөлөөлсөн. Үүний нэг жишээ нь эбола. Үнэн хэрэгтээ, эбола Африк тивийг тархах байтугай тус тивийн газар нутгийн 1/4-т ч тархаагүй. Эбола гэгдэх энэхүү 'аймшигт" өвчин нь Сьерра Леоне улс, үүнтэй хиллэх хэсэг газар нутгийг л хамарсан юм. 

7. АФРИКИЙН ИРГЭД УРЦАД АМЬДАРДАГ

Энэ ташаа ойлголт нь хүмүүс бүх монголчуудыг монгол гэрт амьдардаг гэсэн буруу ойлголттой яг адил. Мэдээж урцад амьдардаг хүмүүс бий - яг л монгол гэрт амьдардаг шиг. Хэдий тийм ч энэ нь тэд бүгд урцад амьдардаг гэсэн үг биш юм. Африкт маш олон том хотууд байдаг ба орон сууц, өндөр барилга, бизнесийн төвүүд олон. 

8. АФРИКЧУУД ӨӨР БУСАД ХЭЛЭЭР ЯРЬЖ ЧАДДАГГҮЙ

Колоны үетэй холбоотой Африк тивд европын хэлээр ярьдаг маш олон улс байдаг. Африк тив нь хэл, бичгийн хувьд бурхад л гэсэн үг. Эл тивд нийт 1500-2000 өөр төрлийн хэл бий гэсэн тооцоолол байдаг ба Нимибиа улс гэхэд л 20 албан ёсны хэлтэй. Харин ч англи, франц, герман болон португали хэл сурах хүмүүсийн тоо ихэссэн, мөн цахим сүлжээн дэх англи хэлний давуу байдал нь эдгээр өвөрмөц хэл, соёлыг устаж үгүй болоход нөлөөлж байна.

YOUR REACTION?