1. Annihilation

1. Annihilation

Сэтгэл судлаач, биологич, амь зулбагч, антропологич 4 бүсгүй Area X руу зорино. Тэнд очсон хүн бүр эргэн ирдэггүй. Харин хэн нэгэн буцаж ирсэн бол тэдгээр хүмүүс эгэл бус гэгдэнэ. James VanderMeer-ийн зохиолоос сэвэвлэсэн энэ жил нээлтэй хий ж буй Annihilation кино иинүү эхэлдэг. Киноны гол дүрийг жүжигчин Natalie Portman бүтээж байгаа бол найруулагчаар Ex Machina бүтээлээрээ олонд танигдсан Alex Garland ажилласан.

Нээлтээ хийх огноо: 2 сарын 22, 2018

2. Red Sparrow

2. Red Sparrow

Жүжигчин Jennifer Lawrence нууц мэдээлэл цуглуулахаар CIA-ийн тагнуулчийн сэтгэлийг булаах даалдар авсан Оросын тагнуулч бүсгүйн дүрийг энэхүү кинонд бүтээнэ. Киноны үйл явцад хоёр тагнуулч бие биндээ сэтгэл алдсанаар хүлээсэн үүрэг даалгавараа биелүүлэхэд хүндрэлтэй болж ирснээр киноны гол өрнөл эхэлнэ.

Нээлтээ хийх огноо: 3 сарын 1, 2018

3. Deadpool 2

3. Deadpool 2

Бидний хайртай улаан өмсгөлт anti-hero кино театруудад эргэн ирэх гэж байна! Энэ удаа Deadpool өөрийн шинэ амьдарын хэв маягт дасан зохицохоор хичээх ба замдаа тулгарах хэдэн муу залуусын “өгзгийг өшиглөж” орхино. Deadpool-ийг онцгой болгодог нэг зүйл нь түүний хошигнол. Үзэгчдийн хөх инээдийг хүргэдэг баатар маань нэлээдгүй их наргиан хий ч хэргэлэх үг, хэллэгээс нь улбаалан ахиад л “R” үнэлгээг авж байх шиг байна.

Нээлтээ хийх огноо: 5 сарын 17, 2018

4. Incredibles 2

4. Incredibles 2

Магадгүй хамгийн их хүлээлт үүсгэж чадсан киноны нэг Incredibles 2 мөн байх. Тэртээ 14 жилийн өмнө анхны анги нь цэнхэр дэлгэцнээ гарч байсан эл кино бүх их супер баатруудыг танилцуулхаар зэхэж байна.

Нээлтээ хийх огноо: 6 сарын 14, 2018

5. Solo: A Star Wars Story

5. Solo: A Star Wars Story

Ойрын хэдэн жил Star Wars цувралын фенүүдэд маш их хэмжээний эндорфин ялгарч байгаа нь гарцаагүй. Han Solo дүрийн ганцаарчилсан кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Уг кино нь залуу Han Solo, Chewbacca хоёрын адал явлыг өгүүлэх ба гол дүрд жүжигчин Alden Ehrenreich тоглож байгаа бол Game of Thrones цувралын Daenerys дүрээрээ олонд танигдсан жүжигчин Emilia Clarke эмэгтэй гол дүрийг бүтээхээр болжээ.

Нээлтээ хийх огноо: 5 сарын 23, 2018

6. Ocean's 8

6. Ocean's 8

The Ocean’s 11 киноны spin-off Ocean’s 8 кино нь #girlpower-ийг жинхэнэ утгаараа харуулах болно. Жүжигчин Cate Blanchett, Sandra Bullock, Anne Hathaway, Helena Bonham Carter, Katie Holmes, Dakota Fanning, Sarah Paulson болон дуучин Rihanna нараас бүрдэх гайхалтай багийг бүрдүүлсэн нь яг л #DreamTeam гэлтэй.

Нээлтээ хийх огноо: 6 сарын 7, 2018

7. Mary Queen of Scots

7. Mary Queen of Scots

Mary Stuart-ийг маш олон жүжигчин дэлгэц, тайзнаа амилуулаад амжсан. Энэ удаад театрын найруулагч Josie Rourke өөрийн ур чадварыг ашиглан шинэ өнцгөөс түүний түүхийг өгүүлэхээр зорьжээ. Mary Queen of Scots зино нь Stuart болон Elizabeth I хоорондын өрсөлдөөнийг харуулах бөгөөд Mary Stuart-ийн дүрд жүжигчин Saoirse Ronan тоглох бол Elizabeth I -ийн дүрд жүжигчин Margo Robbie тоглох болно.

Нээлтээ хийх огноо: 10 сарын 5, 2018

8. The Girl in the Spider's Web

8. The Girl in the Spider's Web

The Girl with the Dragon Tattoo киноны хүсэн хүлээсэн дараагийн анги 2018 онд гарах гэж байна. Энэ жил гарах шинэ ангид бүх дүрүүдийн жүжигчдийг шинээр сонгон шалгаруулсан. Хакер Lisbeth Salander-ийн дүрд тоглож байсан Rooney Mara-ийн оронд The Crown цувралд Elizabeth II -ийн дүрийг бүтээсэн Claire Foy сонгогдсон бол Daniel Craig-ийн оронд Шведийн жүжигчин Sverrir Gudnason тоглохоор болжээ.

Нээлтээ хийх огноо: 10 сарын 5, 2018

9. Fantastic Beasts: The Crimes of Grindelwald

9. Fantastic Beasts: The Crimes of Grindelwald

2018 оны хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа киноны нэг яахын аргагүй ховдог Hufflepuff тэнхимийн төгсөгч Newton Scamander-ийн адал явдлын үргэлжлэл Fantastic Beasts: The Crimes of Grindelwald билээ. Harry Potter цувралын фенүүд/Potterheads хэсэгтэй л гутарч, гуниглах хэрэггүй бололтой. Учир нь Harry Potter-ийн ертөнцөөр аялах шидэт аялал маань хараахан дуусан болоогүй бололтой.

Нээлтээ хийх огноо: 11 сарын 14, 2018

10. First Man

10. First Man

2016 оны Oscar-ийн шагнал гардуулах ёслолд томоохон төрлүүдэд нэр дэвшсэн мөн ялалт байгуулсан La La Land киноны найруулагч энэ удаад үзэгчдийг сансар огторгуйгаар аялуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. First Man кино нь хүн төрөлхтнөөс хамгийн анх саран дээр очсон Neil Armstrong-ийн түүхийг өгүүлэх ба түүний дүрд жүжигчин Ryan Gosling дэлгэцнээ амьлуулхаар болсон бол Armstrong-ийн анхны эхнэрийн дүрийг “Луун Шивээст Бүсгүй“ Claire Foy бүтээнэ.

Нээлтээ хийх огноо: 10 сарын 12, 2018

YOUR REACTION?