Гэгээн хайрын өдөр айсуй... Хостой хүн болгоны жилийн жилд толгой гашилмаар асуудал бол "валентины бэлэг". Мэдээж бүгд л сонирхолтой, содон бэлэг өгөх гээд л, ямар бэлэг өгөхөө мэдэхгүй л... Бид өөрсдөө эрэг хайгуул хийсний үр дүнд хэдэн бэлгэний санааг хүргэе.

1. "Modu"

Modu Brand (дараад шууд Facebook page-тэй нь холбогдоорой)

Байгалын цэвэр модоор хийсэн, хээ болгон нь дахин давтагдашгүй хийцтэй утасны кейс болон бал. Өөрийн дураар үг, тоог бичүүлэх боломжтой ба маш гоё баглаа хийцтэй. 

2. "Гоёмсог гэрэл"

Vanilla Sky Home Decor (дараад шууд Facebook page-тэй нь холбогдоорой)

Бас нэгэн сонирхолтой бэлэг. Social media-гаар маш эрэлт ихтэй байсан гараг хэлбэртэй гэрэл, үсгэн гэрэл, давсан гэрэл, гэрэлтдэг дэлхий, минимал ваар, гоёл байдаг юм байна. Facebook-ээр нь ороод хараарай. Эрэгтэй, эмэгтэй хэн хэнд нь таалагдах бэлэг санагдсан. 

3. "Makoto"

Makoto Home (дараад шууд Facebook page-тэй нь холбогдоорой)

Валентины баяраар заавал бамбарууш, шоколад өгөх ёстой гэж үү? Хандлагаа бага зэрэг өөрчлөн, сонирхолтой зүйлс ч бас өгч болно шүү дээ. Дулаахан гэрийн шаахай, хосын аяга, эмэгтэй эрэгтэй хүнд өгөх гоёмсог зүйлүүд зөндөө санагдсан...

4. "Baigal"



Baigal Brand (дараад шууд Facebook page-тэй нь холбогдоорой)

Монголынхоо брендүүдийг мэдээж дэмжих нь зүйтэй. Baigal Brand энэ жилийн валентинаар "Хайр" цуглуулга гаргасан байна. Бас нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн гаргасан нь органик зүрхэн саван болон "монгол Kiss" (Klimt-ийн зураг шууд санаанд орон, өөрөө ийм нэр өглөө...) зурагтай савангийн таваг байлаа...

5. "Flower Fairy"

Flower Fairy Flower Shop (дараад шууд Facebook page-тэй нь холбогдоорой)

Цэцэг бол мэдээж хамгийн классик сонголт. Бидний санал болгох газар тэр бүр олдоод байдаггүй гоё цэцэгс олонтой. Баглаа боолтын мэдрэмж нь маш таалагдсан.

6. "Vector art Daginaa"

Vector Art Daginaa (дараад шууд Facebook page-тэй нь холбогдоорой)

Өөрсдийн хүссэн зургаар дэртэмдэглэлийн дэвтэр, утасны гэр хийлгэх боломжтой юм байна. Маш хөөрхөн бэлэг санагдсан шүү...

7. "Aisu Design"

Aisudesign (дараад шууд Instagram хуудастай нь холбогдоорой)

Монголоор бичсэн ил захидал байвал бас л өвөрмөц биз дээ? Aisu-аас хөөрхөн үг, зурагтай ил захидлууд гаргажээ... 

8."Art"

Ballerina Fashion studio (дараад шууд Facebook page-тэй нь холбогдоорой)

Урлаг сонирхдог хостой бол...

Дэлхийн шилдэг бренд болон шилдэг зураачдын талаарх ном энд байна. Бүх ном нь англи хэл дээр юм байна. (Би ч бас ийм бэлэг авмаар л байна :P )

9. “ChocoBerry”

Valentine Bouquet  (дараад шууд Facebook page-тэй нь холбогдоорой)

Амттай дээрээс нь үзэмжтэй. Энгийн цэцгийн баглаанаас илүү сонирхолтой гоё бэлэг болох нь гарцаагүй . Хамгийн гол нь хийж байгаа хүний сэтгэл шүү дээ.. Иймд сэтгэлээсээ хийж өгөх хүн олсон шүү. 

YOUR REACTION?