Шинэ утас худалдаж авчхаад юу ч болоогүй яагаа ч үгүй байхад яагаад ч юм эвдрэх, гацах, ажиллагаа нь доголдох үе гарч байсан уу? Тийм бол таны утсыг аврах 10 зөвлөгөөг бид бэлтгэн хүргэж байна.

1. Болж өгвөл өөрийнх нь оригинал цэнэглэгч хэрэглэж байгаарай

Болж өгвөл өөрийнх нь оригинал цэнэглэгч хэрэглэж байгаарай

Хулхицэнэглэгчээр утсаа цэнэглэх нь таны ирээдүйд харамсах нэг шалтаг болж мэдэх юм шүү! Энэ тал дээр маш хянуур байх хэрэгтэй. Хүний цэнэглэгч хэрэглэх болсон ч уг цэнэглэгч нь оригинал эсэхийг асууж байж хэрэглээрэй. Үгүй бол та удирдахын аргагүй хэцүү утастай болох, муугаар бодоход нөгөө ертөнц рүү нь явуулж ч мэднэ. Албан ёсны хяналт шалгалтаар ороогүй цэнэглэгчээр цэнэглэх нь таны утсыг шатаах, дэлгэцийг ажиллагаагүй болгох, батарей суулгах зэрэг сөрөг үр дагавартай. Болгоомжтой байхад илүүдэхгүй.

2. Бүх аппликейшнийг хүчээр гаргах хэрэггүй

Бүх аппликейшнийг хүчээр гаргах хэрэггүй

Ихэнх хүмүүс ухаалаг утас ашиглаж байхдаа хэрэглээгүй аппликейшнүүдээ бүгдийг нь хаах зуршилтай байдаг. Энэ нь бидний муу зуршлын нэг юм. Таны ашиглаагүй аппликейшн хаасан хаагаагүй таныг утсаа ашиглаагүй үед цэнэг үрэхгүй (тодорхой тохиргоонд). Гэвч та тухайн хаасан аппликейшнээ буцаан нээх үед илүү хаагаагүй байснаасааа их цэнэг зарцуулдаг. Тэгэхээр бидний уг зуршил маань буруу байх нь.

3. Утасны кейс сонгохдоо чухал портуудыг хааж чадах кейс сонгоорой

Утасны кейс сонгохдоо чухал портуудыг хааж чадах кейс сонгоорой

Утасны хамгаалалтын кейс сонгохдоо дор хаяж цэнэглэгч орох портыг хаадаг кейс худалдаж аваарай. Цэнэглэх портод хог, тоос орсноор цэнэглэгч залгах үед шатаж магадгүй юм. Утсаа цэвэрхэн байлгах нь эдэлгээг удаан байлгах бас нэг нөхцөл юм.

4. Цаг агаар хэтэрхий халуун үед утсаа унтрааж байгаарай, харин хүйтэн үед утсаа ил гаргаад хэрэггүй

Цаг агаар хэтэрхий халуун үед утсаа унтрааж байгаарай, харин хүйтэн үед утсаа ил гаргаад хэрэггүй

Apple корпорац утас эзэмшигчдээ цельсийн 0 градусаас +35 градус хүртэлх цаг агаарын нөхцөлд утсаа ашиглахыг санал болгодог. Бүх төрлийн цаг агаар хослон байдаг Монголын нөхцөлд энэ нь бага зэрэг таарамжгүй юм. Иймд утсаа хэт хүйтэнд байлгах, эсвэл хэт халуунд байлгах нь таны утас унтрах, асахгүй байх, шатах зэрэг сөрөг үр дагавруудтай. iPhone 19S, Samsung Galaxy S19+ зэрэг утас шинээр хийгдэх үед уг асуудал шийдэгдэх болтугай!

5. Утсаа шөнөжингөө цэнэглэж хонож болохгүй

Утсаа шөнөжингөө цэнэглэж хонож болохгүй

Энэхүү сэдэв нь нэлээн маргаантай байдаг ч олон мэргэжилтнүүд утсаа шөнөжин цэнэглэж хонохыг буруу гэж үздэг. Мэдээж энэ нь таны утсанд хор хөнөөлтэй. Хэдийгээр өглөө 100% цэнэгтэй утастай сэрэх сайхан ч гэсэн. Ихэнх мэргэжилтнүүд утсаа 20% - 80% цэнэгтэй байхад ашиглах нь зөв гэж үздэг.

6. Утсаа цэнэглэлгүй удах хэрэггүй

Утсаа цэнэглэлгүй удах хэрэггүй

Утсаа урт удаан хугацаанд ашиглахгүй байх, мартах нь боломжгүй зүйл шиг санагдаж байгаа боловч утсаа цэнэглэхгүй удаан байлгах нь батарей суух бас нэг шалтгаан болдог. Ингэж удаан цэнэглээгүй утсаа та олоод цэнэглээд асаах гэтэл таны өөдөөс хав хар дэлгэц ч угтаж мэдэх юм.

7. Хэтэрхий их мэдэгдэл хүлээж авах хэрэггүй

Хэтэрхий их мэдэгдэл хүлээж авах хэрэггүй

Маш олон аппликейшнээс байнга мэдэгдэл ирэх нь танд ч таны утсанд ч стресстэй. Иймд ямар нэг аппликейшн нэмж суулгалаа гэхэд уг аппликейшнээс байнга мэдэгдэл хүлээж авах хэрэгтэй билүү гэж хамгийн эхэнд бодох хэрэгтэй. Яагаад гэвэл ядаргаатай мэдэгдэл ирэхгүй байх = стрессгүй байх

8. Байршил илрүүлэх системийг байнга хэрэглэх хэрэггүй

Байршил илрүүлэх системийг байнга хэрэглэх хэрэггүй

Бидний туршлагаас үзэхэд байршил илрүүлэх функц нь ухаалаг утасны цэнэг ашиглалтын хамгийн том дайсан юм. Уг функцийг хэрэгтэй үедээ л асааж байх нь таны батарейг баярлуулах нэг шалтаг болно. Мөн нэмж хэлэхэд таныг тагнахад бага зэрэг хэцүү болно. Хэнд ч хэн нэгнээс нуугдах хэрэг байдаг шүү дээ :)

9. Утсаа хааяа нэг унтрааж асааж байгаарай

Утсаа хааяа нэг унтрааж асааж байгаарай

Таны утас гэнэт унтраад ямар ч товч тань ажиллахгүй байх бас нэг шалтгаан нь утсаа маш удаан хугацаанд унтраахгүй байх юм. Энэхүү асуудал нь амьдралд бидэнд тохиолдож болох зүйлсийн нэг жишээ билээ: таныг хэн нэгэн ямар ч амралтгүйгээр маш урт хугацаанд ажиглууллаа гэж төсөөлөөрэй. Үүнээс гадна ухаалаг утас үйлдвэрлэдэг газрын тусламжийн багийнхан үйлчлүүлэгчиддээ ямар нэг зүйл болохоо байх үед утсаа нэн түрүүнд унтрааж асаахыг зөвлөдөг.

10. Wi-Fi болон Bluetooth-ээ байнга асаалттай байлгаад хэрэггүй

Wi-Fi болон Bluetooth-ээ байнга асаалттай байлгаад хэрэггүй

Wi-Fi болон Bluetooth асаалттай байх үед таны утасны цэнэг тогтмол гүйсээр байдаг. Яагаад гэхээр таны утас давтамжтайгаар тодорхой нэг серверлүү, эсвэл холбогдсон төхөөрөмжрүү ямар нэг мэдээлэл илгээж, хүлээж авч байдаг. Энэ нь яг л таны утсанд угаалтуураа гоожуулаад аяга тавгаа угаагаагүй юм шиг, эсвэл аяга тавгаа угаачхаад усаа хаагаагүй юм шиг мэдрэмж төрүүлнэ. Иймд цэнэгээ хэмнэхийн тулд хэрэглээгүй үедээ эдгээр нэмэлтүүдийг унтрааж байгаарай.

YOUR REACTION?