Jeff Rose

Анх бийр, харандаа барьж урлагт хөл тавьсан Jeff Rose тун удалгүй камерт Arkansas-ийн зэрлэг, онгон байгалийн үзэсгэлэн гоо дүр төрхийг буулгаж эхэлсэн. 

Ha'a Keaulana

Өөрийгөө "surftographer" хэмээн нэрлэг Hawaii уугуул Ha'a Keaulana нь Aloha бүсийн үзэсгэлэнт далайн эргэ, өөрийн хөрөг зургуудыг инстаграм хаягтаа оруулдаг.

Victoria Siemer

Бруклинд оршин суух Victoria Siemer абстракт гэрэл зургаараа олонд танигдаж чадсан. Тэрээр өөрийгөө "Witchtoria" хэмээн нэрлэдэг байна.

Adam Katz Sinding

Cosmopolitan, Vogue, Harper's Bazaar, Elle гэхчлэн дэлхийн нэр бүхий томоохон сэтгүүлүүдэд зураг авч байсан Adam Katz Sinding-ийн инстаграм хаяг түүний ажлын туршлагатай нэгэн адил  үнэхээр сэтгэл хөдөлгөм.

Douglas Friedman

Загварын гэрэл зурагчин Douglas Friedman инстаграм хаягтаа "загвар"-ийн гэрэл зураг тэр бүх хийгээд байдаггүй. Тэрээр өөрийн thefacinator гэх гэрэл зургийн цахим хуудастай агаад үүндээ зориулан авсан зургуудаараа инстаграм хаягаа голцуу чимдэг. 

Phil Oh

"Streetstyle" чиглэлээр зургаа авдаг Phil Oh нь гудамжинд алхах загварлаг хүмүүсийг яг байгаа чигээр нь дурандаа буулгаж орхидог. Түүний инстаграм хаяг хөгжилтэй, өнгөлөг зургуудаар дүүрэн ба танд шууд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэх увдистай.

Luke Fontana

Лос Анжелест байрших хөрөг зургаар мэргэшсэн Luke Fontana-аар зургаа татуулахыг хүссэн жирийн ардаас эхлээд Холливүүдийн A-Lister-үүд үүдэнд нь эгнээд жагсчихсан байдаг.

Akihito Nagata

Хар, цагаан өнгөөр инстаграм хаягаа чимэх Akihito Nagata нь этгээд, содон өнцгөөс зураг авдгийг харах боломжтой. Хурц, тод байдлыг ямар ч өнгөний тусламжгүйгээр илэрхийлэх энэхүү гэрэл зурагчны инстаграм хаягийг заавал дагах хэрэгтэй.

Hiroaki Fukuda

Токио хотын үзэсгэлэн гоо дүр төрхийг мэдрэхийг хүссэн хэн бүхэн Hiroaki Fukuda-ийн инстаграм хаягийг дагах хэрэгтэй. 

Elizaveta Porodina

Түүний авсан гэрэл зураг яагаад ч юм анхаарал татам. Юу нь тэр вэ? гэхээр яг энэ нь, тэр нь гээд хэлчхэд тун хэцүү. Гэхдээ л та эдгээр зургуудыг хэдэн цагаар ч ширтэн сууж чадна. Elizaveta Porodina-ийн инстаграм хаяг тод өнгө дагнах атлаа хүйтэн өнгө аясыг давхар шингээсэн нь танд сайн ч бай, муу ч бай ямар нэгэн сэтгэгдэл үлдээх нь гарцаагүй.

YOUR REACTION?