Beyoncé
Улаан хивсний ёслолд хатан зөгий Beyoncé хүрэлцэн ирж амжаагүй ч Nicolas Jabran-ий урласан хар ирвэс мэт даашинзаар гоёод гэтэн гэтсээр эхний эгнээнд суудлаа эзлэн суусан юм.
Lady Gaga
Фенүүд нь түүнийг Mother Monster хэмээн нэрлэдэг. Grammy хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Armani Prive-ийн бүтээлээр улаан хивсийг түнэр харанхуйгаар бүрхэн авсан юм.
Lana Del Rey
Lana Del Rey хуучин Холливүүдийг санагдуулам уянгалаг хоолойтой. Улаан хивсний ёслолоор ч тэр Холливүүдийн алтан үеийг санагдуулам Gucci-ийн даашинзтай хүрэлцэн ирсэн нь үүлэн дээр хөвж байна уу гэлтэй харагдаж байлаа.
Zayn Malik
Өнгөрсөн жилийн улаан хивсний ёслолоор Zayn ягаан үстэй хүрэлцэн ирсэн. Харин энэ жилийн хувьд Richard James-ийн урласан ягаан хослолтой хүрэлцэн ирэв. Түүнийг хөгжмийн салбар цаашлаад нийт урлагийн салбар дахь хамгийн загварлан залуу гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
SZA
Та түүний талаар өмнө нь дуулсан ч бай дуулаагүй ч бай дуучин SZA улаан хивсний ёслол дээрх хамгийн загварлаг хувцасласан оддын нэг яахын аргагүй мөн байсан. Atelier Versace-ийн гоёмсог даашинзтай хүрэлцэн ирсэн түүнээс камерын дуран холдож чадахгүй байсан.
Janelle Moneá
Дуучин Janelle Moneá Dolce & Gabbana-ийн цэцгэн хээтэй хослол хослолтой улаан хивсний ёслол дээр уулга алдам гайхалтай харагдаж байсан.
John Legend & Chrissy Teigen
Дуучин John Legend гэргий Chrissy Teigen-ий хамт улаан хивсний ёслолд оролцсон ба олон түмэнд өөрсдийгөө төгс хос гэдгээ ахин нэг удаа батлан харуулсан юм. Chrissy Teigen Yanina Couture-ийн мөнгөлөг даашинзаар гоёсон байсан нь та жирэмсэн ч гэлээ загварлаг хэвээр үлдэх тийм ч хэцүү биш гэдгийг харуулаад амжсан юм.
Cardi B
Өвөрмөц даашинз өмсөх нь түүний хобби гэлтэй залуу уран бүтээлч Cardi B анхны Grammy шагнал гардуулах улаан хивсний ёслолд Ashi Studio-ийн цагаан даашинзтай хүрэлцэн ирсэн юм. Тэрээр шагнал гардуулах ёслолын үеэр энэ жилийн хамаг шагналыг түүгээд амсан Bruno Mars-ийн хамтаар уран бүтээлээ хүрэлцэн ирсэн зочдод өргөн барьсан билээ.
Anna Kendrick
Pitch Perfect киноны од Anna Kendrick чадварлаг жүжигчин мөн дуучин. Түүний загварын мэдрэмж ч тэр дээрх хоёр чадвараас дутахааргүй гайхалтай гэдгийг Balmain-ы хослолоос нь дүгнэж болно.
Sam Smith
Дурлалд умбаад жаргалтай байсан. Төд удалгүй хаягдаад хоцорсон. Шаналсан сэтгэлээ дуу болгосон. Дуулсан дуу нь Grammy-н шагнал хүртсэн. Түүнийг яагаад энэ зууны шилдэг эрэгтэй дуучдын нэг гэдгийг тайлбарлах "13" шалтгаан бий ч дуучин Sam Smith улаан хивсний ёслолын үеэр Carruti 1881 брендийн ногоон өнгийн хослол олны анхаарлыг ихээхэн татсан.