Та хэзээ ч юм хаана ч юм сууж байхдаа өөрийгөө бусдаас ухаантай гэж бодож байсан уу? Танд эдгээр шинж чанаруудаас аль нэг нь байна уу? Сонирхоод үзээрэй.

1. Та хөгжим тоглодог

Та хөгжим тоглодог

Олон судалгаанаас үзэхэд бага насандаа хөгжмийн зэмсгээр хичээллэж байсан хүмүүсийн оюуны чадавх хичээллэж байгаагүй хүмүүсийнхээс хавь илүү байдаг. Та төгөлдөр хуур тоглодог уу? Тэгвэл аливаа юмны учрыг яагаад тийм хурдан олдгийг чинь гайхах хэрэггүй бололтой.

2. Та айлын том

Та айлын том

Нэгэн сонирхолтой судалгаагаар айлын том хүүхдүүд дүү нараа бодвол харьцангуй өндөр IQ-тэй байдаг нь тогтоогджээ. Магадгүй энэ нь томууд бүх зүйлдээ манлайлагч байдгийн шалтгаан байж болох юм.

3. Та “нарийхан”

Та “нарийхан”

2006 онд явагдсан судалгаагаар хүний ташааны хэмжээ өргөн байх тусам оюуны чадавх нь доогуур байдаг гэсэн үзүүлэлт гарчээ. Үүгээр ч зогсохгүй энэ судалгаанд доогуур үнэлгээ авсан арван нэгэн настангууд 40-өөд насандаа таргалах хандлага илүү байсан байна.

4. Та нялхдаа хөхний сүүгээр хооллосон

Та нялхдаа хөхний сүүгээр хооллосон

Британи, Шинэ Зеландын эрдэмтэд 3000 хүүхдийн дунд IQ тест авахад хөхний сүүгээр бойжсон хүүхдүүд угжаар хооллодог байсан хүүхдүүдээс дунджаар 7 оноо илүү авж байжээ.

5. Та багадаа ч ном унших дуртай байсан

Та багадаа ч ном унших дуртай байсан

Бага наснаасаа ном унших нь хэл ярианы чадварыг хөгжүүлээд зогсохгүй бусад чадваруудад ч эерэг нөлөөтэй гэнэ.

6. Та солгой гартай

Та солгой гартай

Ихэнх гэмт хэрэгтнүүд солгой гартай гэсэн сонирхолтой статистик байдаг байна. Түүнчлэн солгой гартнуудын бүтээлч сэтгэлгээ давамгай хөгжсөн байдаг ба сорилт, даалгавруудыг өөр өнцгөөс харж амархан давдаг гэнэ.

7. Та санаа зовомтгой

 Та санаа зовомтгой

Ийм төрлийн хүмүүс аливаа хэрэг явдлын учир шалтгаан, үр дагаврыг олон талаас харж сэтгэж чаддагаасаа болоод ахин дахин лавлаж зөв байгаа эсэхийг шалгахгүй бол болдоггүй.

8. Та өндөр

 Та өндөр

Принстон их сургуулийн эрдэмтэд нуруулаг хүүхдүүдийн сурлагын амжилт бусдаасаа илүү байдгийг тогтоожээ. Мөн тэд том болоод илүү их мөнгө олдог гэнэ. Нуруугаа тэнийлгээрэй!

9. Та хэрхэн хөгжилдөхөө мэддэг

 Та хэрхэн хөгжилдөхөө мэддэг

Хошин шогийн мэдрэмж оюуны чадавх хоёр шууд холбоотой гэнэ. Магадгүй энэ тэдний орчноо мэдрэх нарийн мэдрэмжтэй холбоотой байх.

10. Та сониуч

 Та сониуч

Та багаасаа юм болгоныг сонирхож эргэн тойрныхоо томчуудыг дуусашгүй асуултуудаараа булдаг байсан. Сониуч хүмүүсийн сэтгэх арга илүү боловсронгуй байдаг бөгөөд, шинэ зүйл мэдэх бүрдээ тэр өөрөө ч мэдэлгүй хөгжсөөр байдаг.

11. Та төгс байдлыг эрхэмлэгч

Та төгс байдлыг эрхэмлэгч

Та үргэлж шилдэг нь байхыг эсвэл байлгахыг хүссээр ирсэн. Ямар нэгэн зүйлийг чадахгүй бол энэ таныг бухимдуулж шилдэг нь болох гэж хэдэн цагаар ч хамаагүй сууж магадгүй. Эсвэл зүгээр л гадаад үзэмж чинь таалагдахгүй бол өөртөө тохирох төгс хувцсыг олох гэж өдөржингөө явсан ч ядрахгүй. Та зогсолтгүй хөгжсөөр л байдаг.

12. Та шар шувуу

Та шар шувуу

Өглөө босох дэлхийн хамгийн хэцүү зүйл шиг санагддаг хэрнээ шөнө болохоор л фитнест явж, хэдэн долоо хоног хойшлуулсан бие даалтаа дуусгамаар санагддаг уу? Шөнө илүү бүтээлч байдаг хүмүүс эрт босдог хүмүүсээс илүү ухаалаг байдаг гэсэн судалгаа байдаг юм байна шүү!

13. Та муухай бичдэг

 Та муухай бичдэг

Магадгүй та хаа нэгтээ замбараагүй бичгийн хэвтэй хүмүүс бүтээлч байдаг гэж сонсож байсан байх. Тэгвэл та худлаа мэдээлэл аваагүй л юм байна.

YOUR REACTION?