1. Ju Xiaowen

Хятад гаралтай загвар өмсөгч Ju Xiaowen 2010 онд загварын ертөнцөд хөл тавьсан мөчөөс олны анхааралд өртсөн юм. 2010 оны Хятадын Harper's Bazaar сэтгүүлийн 5-р сарын нүүрийг чимснээс хойш түүний карер цэцэглэж эхэлсэн. Тэрээр Louis Vuiton, Prada, Calvin Klein зэрэг томоохон брендүүдийн загварын шоунд алхаж байсан ба 2016 онд Victoria's Secret загварын шоунд алхсан 5 дахь ази загвар өмсөгч болсон.

2. Diandra Forrest

Загвар өмсөгч, жүжигчин Diandra Forrest нь альбинизм өвчтэй цөөн тооны моделиудын нэг юм. 18 насандаа анх анентлагт орж загварын ертөнц дөхь эхлэлээ тавьсан ба өөрийн өвөрмөц дүр төрхөөр загварын салбарт "үзэсгэлэнтэй" гэх ойлголтыг өөрчилж байгаа хүмүүсийн нэг юм.

3. Erika Linder

Androgynous модель Erika Linder нь 2011 онд Candy сэтгүүлд залуу Leonardo DiCaprio-ийн дүрд хувиран зураг авалтад орсоор загварын гараагаа эхлүүлсэн. Эрэгтэй ч хувцас, эмэгтэй ч хувцас сурталчлан зургаа авахуулдаг тэрээр Tom Ford болон Louis Vuiton зэрэг брендүүдтэй unisex хувцас сурталчлахад хамтран ажиллаж байсан.

4. Papis Loveday

Papis Loveday нь Сенегал улсаас гаралтай ба 2003 онд United Colors of Beneton-ий дэлхий даяарх нүүр царай болсноороо олонд танигдсан. Тэрээр 2011 онд өөрийн Papis Loveday брендийг бий болгосон ба өөрийн нэрийн сүрчиг, жинс болон оргилуун дарсыг гаргасан.

5. Willy Cartier

Францын загвар өмсөгч, жүжигчин Willy Cartier нь урлагийн гэр бүлд өсөж торнисон. Өөрийн урт үс, androgenous төрхөөр олонд танигдаж чадсан ба Givenchy брендийн нүүр цариагаар ажиллаж байсан. Түүнчлэн Chanel, Karl Legerfeld, Jean-Paul Gautier, Diesel болон Benetton брендүүдтэй хамтран ажилласан. 

6. Luka Sabbat

3 настайгаасаа хойш Нью-Йорк, Парис хотуудад амьдарч эхэлсэн Luka Sabbat нь загварын гэр бүлд төрсөн. Багаасаа камерын дуранг "үзэн яддаг" байсан ч одоо гэр бүлийнхэнтэйгээ нэгэн адил загварын салбарт хүчээ сорьж яваа билээ.

7. India Gants

America's Next Top Model шоуны 23 дахь удаагийн ялагч гэдгээрээ олонд танигдсан India Gants нь уг телевизийн шоунаас төрсөн амжилттай яваа цөөн оролцогчдын нэг билээ. ANTM шоунаас гараагаа эхэлсэн India Gants нь чөлөөт цагаараа DJ хийх сонирхолтой.

8. Imaan Hammam

2010 онд CODE агентлагийн ажилтан Imaan Hammam-ийг Амстердам хотын галт тэрэгний буудал дээр явж байхад нь загвар өмсөгчөөр ажиллах санал тавьснаар моделийн амьдралаа эхлүүлж байсан түүхтэй. 2013 онд агентлаг нь түүнийг Парис хот руу явуулсан ба тэндээ Givenchy брендийн загварын шоуг эхлүүлэх хүндтэй үүргийг хүлээж байсан. Imaan Америкийн Vogue сэтгүүлийн хамгийн эрэлттэй сар болох 9-р сарын дугаарын нүүрэнд зургаа татуулсан. Түүнчлэн Céline, Coach, Armani, Tiffany, Calvin Klein зэрэг дэлхийн томоохон брендүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай.

9. Eric Rutherford

"40 нас гарч яваа эрчүүд үсээ будахад тийм ч таатай санагддаггүй" хэмээн хэлсэн Eric Rutherford нь арван жилийн сурагч байх үедээ анх загвар өмсөж эхэлсэн ч төд удалгүй жүжигчин болохоор чармайж эхэлсэн. Түүний хувьд амжилт гэдэг нь хэдэн дизайнерын шоунд алхах, ямар сэтгүүлийн нүүр хуудсанд гарах аль эсвэл аль брендтэй хамтран ажиллах биш харин өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийн гадаад үзэмждээ "дуртай" болсон явдал нь хэмээдэг. 40 нас дөнгөж даваад байхдаа загварын салбарт тэрээр эргэн ирсэн ба "мөнгөлөг үнэг" (Silver Fox) гэх хоч аваад амжсан. 2017 онд супер-модель Karlie Kloss, жүжигчин Nolan Gerard Funk зэрэгтэй хамт Swarovski брендтэй хамтран ажилласан.

10. Jack Park

Jack Park нэрээр танигдсан Бүгд Найрамдах Солонгос улсын загвар өмсөгч Park Jae Geun нь #bemyjack-аар Tumblr-ийг байлдан дагуулсан юм. Анх 2009 онд Солонгосын GQ  сэтгүүлд зургаа татуулж моделийн гараагаа эхлүүлж байсан ба Adidas, Samsung, SONY зэрэг брендүүдтэй хамтран ажиллаж байсан.

YOUR REACTION?