Социализмын үеэс бүр цаашлаад 2000 оны эхний хэдэн жилийг хүртэл  “Моод Монголоор дуусдаг” гэх хэллэг маш түгээмэл байсныг бид бүхэн сайн санаж байгаа. Гэхдээ юмс өөрчлөгдөж, сайжирч байдагтай адил орчин үед даяарчлагдаж буй энэхүү нийгэмд амьдарч буй бидэнд моод, загварын капиталуудад юу тренд болж байгаа, ямар загвар, загвар зохион бүтээгчид алдаршиж байна, хэн гэдэг модель ямар стилиэр хувцаслаж байна гэх зэрэг мэдээллүүдийг олж авах боломж, чадамж нэмэгдсэн билээ. Энэ нь ч бидний хувцаслах хэв маяг, түүнийг харах өнцгийг өөрчлөн, өргөжүүлж байгаа дээр үндэслэн дээрх хэллэг нэгэнтээ түүх болон үлдсэн байх. Улаанбаатарын төв гэж нэрлэгдэх Их Дэлгүүр, Бийтлсийн хөшөөний эргэн тойронд, цаашлаад оюутны гудамж хэмээн хэлэгдэж заншсан их, дээд сургуулиудын өргөн чөлөөгөөр эргэж харахын аргагүй сайхан хувцасласан залуус үзэгдэх болсон нь худал биш харин баримт билээ. Өнгөрсөн тав, зургаан жилийн хугацаанд бидний загварын мэдрэмж мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж буй ч суралцах зүйл мундаггүй олон.  

8. Америкийн Нэгдсэн Улс

Дэлхийн өнөөгийн загварт газар зүй, нийгэм эдийн засгийн тал дээр Америк томоохон үүрэг гүйцэтгэсэн. Деним жинс, шоотой цамц, ковбои малгай гэхчлэн барууны загвараас эхлээд хип хоп, их сургуулийн загварууд нь Америкийг илэрхийлэх бөгөөд Колумбоос Камбож хүртэлх улсуудын орчин үеийн соёлд нэвтэрч, уусаж чадсан. 

Төгс зүйл гэж мэдээж үгүй, Америкийн загварын түүхэнд хэд хэдэн хар бараан мөчүүд байдгаас дурдвал крокс, арьсан үдээс гэхчлэн нэгэн хэсэг загварт дурлагсдын хар дарсан зүүд болоод байсан ч тэрхүү Америкийн классик төрхөд тулгуурлах загварт үгүй гээд толгойгоо сэгсрэх хүн бараг үгүй байх. 

Америкийн Ralph Lauren, Tommy Hilfiger, Calvin Klein зэрэг нь дэлхий даяар хамгийн олон хуулбар хийгдсэн брендүүд билээ. Магадгүй та эдгээр брендүүд хаа саагүй л байдаг шүүдээ хэмээн доош харж байгаа бол амаа ангайхдаа бэлдээд байж бай. Марк Жакобс орчин үеийн загварын мастер хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн бөгөөд Proenza Schouler, Zac Posen, Tuleh, Peter Som болон Derek Lam зэрэг загвар зохион бүтээгчид нь Европын загварын томчуулыг эдийн засгийн хямралд оруулж байгаа.

7. Бразил

Бие бялдрын хувьд хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн нэгд тооцогдох Бразилчууд нь хувцасгүй хамгийн үзэсгэлэнтэй харагддаг хүмүүсийн нэг билээ. Бараг л юу ч өмсөх шаардлагагүй дулаан уур амьсгалтай Бразилд усны хувцас, нимгэн цамц, өмдний хослол Рио Де Жанейр хотын далайн эргүүдэд ноёлох ч Өмнөд Америкийн хамгийн том улсад загварын гоо зүйн мэдрэмж эрс нэмэгдэж эхэлсэн. Уг нэмэгдлийн гол шалтгаан нь São Paolo-н загварын долоо хоног олон улс даяар загвар сонирхогчдын анхааралд ихээхэн өртөх болсоных. 

Илүү загварлаг болсоор байгаа Рио нь Бразилыг бэлэн хувцасны загварын шоу зохион байгуулах тэргүүн орнуудын нэг болгоод байгаа юм. Түүнчлэн Бразилын  Pedro Louren, Osklen болон Alexandre Herchcovitch зэрэг загвар зохион бүтээгчид нь өөрсдийн тансаг бүтээлүүдээрээ олон улсын тавцанд нэрээ үлдээгээд амжсан.

6. Австрали

Нэг удаа Spinal Tap хамтлагийн гитарчин Nigel Tufnel хамтлагийн гишүүний найз бүсгүйг “Австраличуудын хар дарсан зүүд мэт хувцасладаг” хэмээн тодорхойлсон. Аз болоход Австраличуудын загварын мэдрэмж тэр үеийн гамшигт байдлаасаа салж чадсан юм. Гол төлөв өдөр тутмын, энгийн хирнээ хувь хүний сонирхол, үзэл баримтлалыг шингээх Австрали хэв маягийг нь нэгэнтээ энд тэндгүй дуурайх болжээ. 

Австралийн Minkpink, Camilla and Marc зэрэг брендүүд деталь, бүтцийн хувьд онцгойлон анхаардаг. Өдөр тутмын, чанартай эсгүүр нь тэдний голлох гоо зүйн баримжаа юм. Мөн Josh Good, Scanlan & Theodore зэрэг загвар зохион бүтээгчдийг дурдахгүй байхын аргагүй.

5. Их Британи

Ойролцоогоор 20-р зууны эхэн Эдвардын эриний загвараас 1950-д оны “Тед” хүртэл ухаалаг-өдөр тутмын төрх Британид ноёрхож байсан бөгөөд The Who, Arctic Monkeys хамтлагуудын дунд ч уг хэв маяг нь алдартай байсан.

Британийн хувцаслах хэв маяг нь маш өргөн хүрээг хамрах. Загварын томоохон нөлөө бүхий улсуудын ерөнхий хувцаслах хэв маягийг ганцхан үгээр тодорхойлох боломжтой байхад Британийг яг тийм гээд хэлчих цор ганц тэмдэг нэр байхгүй. Жишээ нь: Франц – Эмэгтэйлэг, Швед – Минималист бол Британийн загварыг яаж ч тодорхойл ж болно. 

Жеймс Бондын хэзээ ч хуучрахгүй Gieves & Hawkes-н урлах классик дүр төрхөөс, Британийн сонгодог брендүүд болох Burberry, Mulberry, Fred Perry and Lyle & Scott болон Лондон хотноо байрлах Central Saint Martins загварын сургуулийн шинийг санаачлагч оюутнуудын бүтээлүүд орно.

4. Япон

Биед эвтэйхэн хувцаслалт Японы өнгөрөгч үеийн дунд түгээмэл байсан ч Токио шиг том хотын залуусын хувцаслах хэв маяг нь кимоногоор гоёсон бүсгүй, хослол өмсөх ажил хэрэгч залуусын хувцаслалтаас тэс ондоо. Хувцаслах дүрэм гэж байдаг бол Токиогийн залуус үүнийг зөрчихдөө хамгийн шилдэг нь. 

Хайрцгаас гадуур сэтгэх тэдний өдөр тутмын хувцаслалт нь орчин үеийн трендийг өөрсдийн үндэсний хувцастай хослуулан, этгээд шийдвэрүүд гаргагчид. Тэр тусмаа Японы Харажуку дүүргийн өвөрмөц хувцаслах хэв маяг дэлхий нийтийг шууруулж байгаа бөгөөд Lolita буюу Викториаy эриний орчин үед шилжүүлэх хувцаслалтын хэв маяг мөн тод өнгө, олон төрлийн хээ, материалтай хувцас дээр тулгуурлах "oshare kei" гэх хувцаслалтууд нь хамгийн алдартай. 

Японы A Bathing Ape, Uniqlo болон бид бүхний сайн мэдэх Commes des Garçons брендүүд нь дээрх хэв маягийг дэлхий дахинд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

3. Франц

17-р зууны үед Францын язгууртны хувцаслалт европ даяар тархаж, тэдний голлох хувцаслалт болоод байсан. Нийслэл хот, загварын капиталуудын нэг Парис хот дан ганц европын бус бүхэл дэлхийн трендийг бий болгогч юм. Гадаад маш олон алдартай дизайнерууд Францаас загварын гараагаа эхлүүлсэн нь тэд карьераа шинэ төвшинд аваачихад энэ нь чухал алхам байсан гэдгийг мэддэгт байсных. Эдгээр дизайнеруудад Marc Jacobs, Kenzo Takada, Alexander McQueen зэрэг багтана. Haute Couture –н төрөлх нутаг болох Францын загвар зарим хүмүүсийн нүдэнд хэтэрхий чамин харагдах байх. 

Түүнчлэн дэлхийн шилдэг брендүүд болох  YSL, Dior, Givenchy, Vuitton, Chanel зэрэг нь бүгд Франц улсаас гаралтай билээ.

2. Швед

Шведийн хувцаслах хэлбэр нь дэлхий даяар алдартай биш ч гэлээ Скандинавын улсууд дундаа ноёрхогч нь билээ. 1970-д онд дэлхийг доргиосон поп хамтлаг гарч ирсэн нь АББА байсан юм. Тэдний аялгуулаг дуунуудаас гадна хувцаслах хэв маяг тэр дундаа сул трапецан өмд нь олны анхаарлыг ихэд татаж байсан. Үүнээс харвал Шведийн гол хувцаслах хэлбэр нь минималист байдал дээр тулгуурладаг байна. 

H&M (Hennes & Mauritz) яахын аргагүй Шведийн хамгийн алдартай бэлэн хувцасны бренд. Дэлхийн 41 оронд 2300-с илүү дэлгүүрүүдтэй бөгөөд Stellg McCartney болон Roberto Cavalli гэх загвар зохион бүтээгч нартай түлхүү хамтран ажилладаг ба стрийт стиль, өндөр зэрэглэлийн загвар хоёрын гайхалтай хослолыг дэлхийн залуусын дунд түгээсээр байгаа.

1. Итали

Италийн орчин үеийн загварын чиг хандлага нь 1950-д оноос эхлэлтэй. Gucci бренд нь баячуудын бүлгэмийн гол сонголт болж эхэлсэн бөгөөд Grace Kelly, Jackie Kennedy гэх алдартнууд тус брендийн гар цүнхгүйгээр харагдахаа больсон үе билээ. Харин Английн өмнөд хэсэгт Мод загвараар хувцаслагчид Итали хүрмээр гангарч эхэлсэн нь хүйтэн цаг агаарт өмсөхөд тохиромжтой байсан юм. . 

 

Италийн Prada, Miu Miu, Armani гэхчлэн брендүүд нь дэлхийд алдар цуугаа нэгэнт цуурайтуулаад амжсан ба орон орны загварт дурлагсад Италийг илэрхийлэх ямар нэгэн зүйлийг хувцаслалтдаа шингээхийг эрмэлздэг байна. 

Дэлхийн загварын төв буюу Том Тавын хоёр нь Италийн Милан, Ром хотууд юм. Дэлхий даяар Итали аль зүгт загварыг зална тэрхүү чиглэлд жолоогоо мушгидаг нь худлаа биш

YOUR REACTION?