1. Alex Prager

Түүнийг өвөрмөц болгодог нэг зүйл нь тэр тийм ч их хичээдэггүй. Alex Prager--ийн инстаграмдаа оруулсан бүх зураг уулга алдам байдаггүй ч түүнийг жирийн хүмүүстэй адил өдөр тутмын амьдралаа бидэнтэй хуваалцах хүсэлтэй байгааг илтгэж байдаг.

2. Dirk Bakker

Dirk Bakker-ийн инстаграм барилгын зургаар дагнах ба түүний авсан зургийг хэдэн цагаар ч ширтэм гайхалтай увдисыг өөртөө агуулдаг.

3. Coco Liu

Cocu Liu нь Чикаго, Сан Франциско хоёр хотын хооронд ихэнх цагаа өнгөрүүлдэг ба инстаграм хуудас нь эл хоёр хотын гайхалтай дүр зургаар дүүрэн байдаг.

4. Dmitry Markov

Dmitry Markov нь Оросын гэрэл зурагчдын тэмцээнд шагнал авч байсан ба өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг инстаграм хуудсандаа шингээж өгдөг. Тэрээр хуримын зураг авдаг бөгөөд хосуудын болон зочдын жаргалтай мөчийг хальсанд буулгахдаа гарамгай нэгэн.

5. Matteo

Итали улсад суурьших энэхүү “гэрэл зурагчин” нь Венец хотын гайхалтай зургуудаар инстаграм хуудсаа чимхийн сацуу европоор аялсан аяллын зургуудаа дагагчидтайгаа хуваалцдаг.

6. Neal Kumar

Neal Kumar өөрийн амьдардаг хот болох Чикагогийн гоо үзэсгэлэнг өнгөний гайхалтай зохицолдолгоотой утсандаа буулгадаг.

7. Alex Spatari

Alex Spatari инстаграм хаягаараа дамжуулан бидэнд өөрийн ертөнцийг харах цонхоор шагайх боломжийг нээдэг. 

8. Hannibal Renberg

Hannibal Renberg Францын Парис хотноо суух гар утасны гэрэл зурагчин ба өөрийн өдөр тутамд тааралдах хүн, эд зүйл, үйл явдлыг хар цагаан өнгөөр дагагчидтайгаа хуваалцдаг. 

9. Oliver Martel Savoie

Канадын Монтреаль хотноо орших энэхүү гэрэл зурагчин нь төрөлх хотын хүн бүрийн зориод байдаггүй байршлын зураг авдаг.

10. SpoonForkBacon

Хоолонд дургүй хүн гэж үгүй. Надтай адил амттай хоолны зураг хэдэн цагаар ч харах чадалтай хэн бүрийн дагах ёстой инстаграмуудын нэг яахын аргагүй мөн.

YOUR REACTION?