Эрчүүдийн загвар XXI зуунаас эрс хувиран өөрчлөгдсөн ба бидний амьдарч буй энэ цаг үед эмэгтэйчүүд давамгайлах загварын ертөнцөд эрчүүд өөрийн орон зайг үүсгэн бий болгосоор байна. Бүсгүйчүүдээс илүү дэлгүүр, хоршоо хэсэх; үсчин, салоноор эргэлдэх залуусын тоо нэмэгдсээр байна.

1. Завсрын өнгө

Тод өнгө ямагт хөгжилтэй, эрч хүчтэй байдлыг өөртөө агуулж байдаг ч хүн болгон өдөр бүр ийм өнгийн дүр төрхийг бүрэлдүүлэхэд оюун санаа, сэтгэцийн хувьд хэтэрхий их энергийг зарцуулах шаардлагатай. Бидний нэрлэж заншсан “завсрын өнгө”-ийн хувцасыг зорьж авдаг хүн тийм ч олон биш. Ийм төрлийн өнгө нь танд #chic атлаа #laid-back төрхийг бүрдүүлэхэд туслах болно.

fashionbeans.com

2. 80-аад он

Бид загварын цаглабарыг 10, 10 жилээр багцлан авч үзвэл, магадгүй, 1980-аад оны эрчүүдийн зуны загварын чиг хандлагыг онцлох нь зүйтэй. Богино шорт, томдсон футболк энгийн боловч донжтой дүр төрхийг бүтээдэг. Балчир хүүхэд шиг харагдана хэмээн санаа зовох шаардлагагүй. Аль эсвэл хэтэрхий богино шорт өмсөж байна гэж айх хэрэггүй. Бүсгүйчүүд богино шорт өмссөн залууст илүү дуртай байдаг гэж судалгаагаар батлагдсан.

fashionbeans.com

3. "Маш" сул өмд

Бие барьсан, нарийн загвартай жинс хүн бүрийн шүүгээнд заавал нэг байдаг цаг саяхан ч эрчүүдийн загварт нэгэн эрс өөрчлөлт гарсан нь “маш” сул өмд юм. Ер нь яагаад ч нарийн өмд залуусын загварт орж ирсэн юм магадгүй эмэгтэйчүүдийн загварын чиг хандлагыг дагаж явдаг нь үүний хариулт байж болох. Хэдхэн жилийн өмнө сул өмд бүсгүйчүүдийн загварын #hot list-д тэргүүлж явсан санагдана. 

4. Куб зах

Богино ханцуйтай цамц өмсөх залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Хоёр жилийн өмнөөс эрчүүдийн загварын томоохон трендийн нэгээр тодорсон куб захтай цамц нь өдөр бүр #throwbackthursday гэх загварын ертөнцөд 1950-аад оны залуусыг санагдуулам уур амьсгал нэмж өгдөг. Куб захтай цамц нь өөрийн vintage өнгө аясаар өдөр тутамд өмсөх энгийн дүр төрхөөс business casual төрхийг бүрэлдүүлж чаддаг. Үүнийг өвөрмөц хээ, өнгөлөг материалаар түлхүү хийдэг нь залуухан, эрч хүчтэй мэдрэмжийг өгч чаддаг.

5. Нарийн хүрээ

Загварлаг харагдах хялбар болсон. энэ жил нарийн хүрээтэй нүдний шил моодонд орох төлөвтэй. хөнгөхөн, эрч хүчтэй, залуу харагдуулах увьдастай нь яль ч насны залууст тохиромжтой.

6. Өргөн бугуйвч + Урт зүүлт

Эрчүүд эмэгтэйчүүдээс ч илүү аксесуар, гоёл чимэглэлд ач холбогдол үзүүлэх болсон. 2018 онд өргөн, нэг өнгө дагнасан бугуйвч залуусын сонголт болсон ба энэ нь эрэгтэйлэг шинжийг илэрхийлдэг.

Түүнчлэн зүүлт зүүх эрчүүд төдийлөн олон биш ч урт уяатай хүзүүний зүүлт рүү хошуурах хүмүүс ихэссээр байна. 

7. Бөөрөнхий хоншоор

Газар сэндийлэн явах нь хэдийн моодноос гарчээ. бөөрөнхий хоншоортой гутал нь “залуу наст” сүнсээ худалдсан загварын салбарт яг тохирно. Загварлаг, залуухан хэв шинжтэй эл гутал нь ямар ч хувцсан доор зохицох ба ууланд гарахдаа өмссөн ч болно.

Энэ цаг үед загварлаг харагдах нь харьцангуй хялбар болж ирсэн бөгөөд хүн бүр өөрийн өвөрмөц хэв маягийг чөлөөтэй илэрхийлэх болсон нь магтууштай. Загварын тренд оршин тогтнодог нь та үүнийг дага гэсэн утгаар бус харин өөрийн загварын чиг хандлагад тэдгээр шинэ трендийг оруулан дүр төрхөө улам сайжруулаасай гэх зорилготой. Трендийн араас гүйх залуус олон байдаг, үүнийг гүйцнэ гэдэг #missionimpossible гэхэд хилсдэхгүй. Дараагийн удаа дэлгүүр хэсэхдээ дээрх зөвлөмжүүдийг дагаарай!

YOUR REACTION?