https://www.instagram.com/p/Bb8j38fh6oe/

Бидний амьдарч буй эх дэлхий асар том ба бид бүхний огтхон ч мэдэхгүй сонирхолтой маш олон зүйлс бий. Хэн нэгэн дэлхийн талаар бодоход хамгийн түрүүнд: тив, улс, хот, хүн төрөлхтөн болон олон үндэсний хэл санаанд ордог. Хэдий тийм ч бидний эх дэлхий бий болоод 4,5 тэрбум жил өнгөрхөд маш олон сонирхолтой зүйлс бий болж, үйл явдал болж өнгөрсөн билээ. 

Улс бүр өөрийн гэсэн өвөрмөц соёлтой гэгддэг ч эдгээрт ижил төстэй зүйл олон. Герман шницел Мексикийн миланесатай их төстэй байдаг.

(дээд тал - шницел; доод тал - миланеса)

Бидний тэр бүр сайн мэдээд байдаггүй 10 сонирхолтой баримтыг та бүхэнд сонирхуулж байна;  

1.

1.

Дэлхий дээр яригддаг 6000 гаруй хэл байдаг ба эдгээрийн дийлэнх нь 100 ч хүрэхгүй хүн ашигладаг. Хэдий тийм ч хамгийн их яригддаг 10 хэл дэлхийн нийт хүн амын талаас илүү хувиар яригддаг.

2.

2.

Дээрх 6000 өөр хэлнээс 800--1500 нь Африк тивд яригддаг хэл бөгөөд энэ нь дэлхий дээрх хамгийн олон хэлээр ярьдаг тив болгож байгаа юм.

3.

3.

Мексикийн ард иргэд шинэ жилийн баярыг тохиолдуулан шөнө дунд болоход 12 ширхэг усан үзэм иддэг байна. Уг уламжлал нь тэдний өвөг дээдсээс улбаатай ба Латин Америкийн орнууд дунд түгээмэл байдаг.

4.

4.

Франц улс нь эмэгтэйчүүдийн дундаж наслалтаараа тэргүүлдэг бол эрэгтэйчүүдийн дундаж наслалтаараа гуравт ордог. Түүнчлэн дэлхийн хамгийн хурдан галт тэрэг Франц улсад байдаг. Хэрвээ та урт насалж, хурдан амьдрахыг хүсэж байвал Франц улсыг зориорой.

5.

5.

Дубай хотноо дэлхийн хамгийн өндөр барилга болох Burj Khalifa байдаг ба уг барилга нь 830 метр өндөр. Түүнчлэн Дубай хотноо дэлхий дээрх хамгийн тансаг, хамгийн том усан доорх зочид буудал барьж байгаа.

6.

6.

Европын хүн амын хамгийн нягтралаараа хамгийн сийрэг улс нь Испани улс юм. Хэдийгээр Испани улс нь Их Британи улсаас газар нутгийн хэмжээгээр тав дахин өргөн уудам ч хүн амын тоогоороо 33%--иар цөөн байдаг байна.

7.

7.

Испани улсад нийт гурван удаа иргэний дайн болж байсан ба нийт 500,000 хүн амь насаа алдсан.

8.

8.

Америкийн Нэгдсэн Улс батлан хамгаалахын салбартаа удаах гурван улсын төсвийг нэгтгэснээс хоёр дахин их төсвийг зарцуулдаг.

9.

9.

Нигер улсын төрөлтийг эмэгтэйчүүдийн тоотой харьцуулбал 1 эмэгтэйд 7,1 хүүхэд ногддог. Хэдий төрөлтийн тоо их ч хүүхдүүд таван нас хүрэхээсээ өмнө амьсгал хураадаг.

10.

10.

Пина Колада гэх наргил модны самраас гаргаж авдаг коктейл нь Пуэрто--Рико улсаас гаралтай.

YOUR REACTION?