2017 онд IMDb хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай байсан 10 цувралыг толилуулъя.

10. Taboo (8.6/10)

10. Taboo (8.6/10)

Steven Knight, Tom Hardy, болон түүний аав Chips Hardy нарын бүтээл өнгөрсөн оны 1 сард нээлтээ хийсэн ч аль хэдийн дараагийн улирлаа зарлаад байгаа билээ. 1814 онд адал явдал хайгч James Keziah Delaney Африкаас Лондонд аавынхаа хөрөнгийг өвлөхөөр буцаж ирснээр цуврал эхэлнэ.

9. The Defenders (7.6/10)

9. The Defenders (7.6/10)

Marvel-н шинэ цуврал 4 өөр баатраас бүрдэх бөгөөд төрөлх New York хотоо аврахын тулд ганцаар биш багаар ажиллах хэрэгтэйг ойлгоно.

8. American Horror Story (8.2/10)

8. American Horror Story (8.2/10)

Сүүлд 7-р улирал гарснаар цуврал түр завсарлаад байгаа юм. Өөр газар, өөр хүмүүс, янз бүрийн чөтгөрийн зан үйл гардаг тул үзэгчдийг маш сайн татдаг байна.

7. American Gods (8.1/10)

7. American Gods (8.1/10)

2001 онд бичсэн Nail Gaiman-ы ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн шинэ бүтээл 2017 онд гарсан юм. Эхнэрийнхээ үхлийн араас гашуудаж байсан Shadow Moon-д Mr.Wednesday гэх жигтэй залуу ажлын санал тавьжээ. Ямар учиртай хүн юм бол?

6. The Vikings (8.6/10)

6. The Vikings (8.6/10)

Түүхэн сэдэвт энэхүү телевизийн цуврал домогт Ragnar Lothbrok болон түүний хүмүүсийн тулаан, шинэ газар нутаг эзлэхээр явж буй адал явдлыг өгүүлнэ.

5. Stranger Things (9/10)

5. Stranger Things (9/10)

11-н төөрөлдсөн эгч үнэндээ 30 настай ах байх учиртай байсан талаар Matt Duffer, Ross Duffer хэлжээ. Үнэхээр л хачин үйл явдал ихтэй нэг эхэлбэл салж чаддаггүй энэ цуврал бүх насны үзэгчдийг татаж байна.

4. Rick and Morty (9.3/10)

4. Rick and Morty (9.3/10)

Зохиолч Dan Harmon-ы хамгийн дуртай анги нь “Pickle Rick”, “Ricklantis Mixup” байсан гэдэг. Хамгийн өндөр үнэлгээтэй хүүхэлдэйн кино боловч хүүхдэд зориулаагүйг анхаарна уу.

3. The Walking Dead (8.5/10)

3. The Walking Dead (8.5/10)

Зарим хүмүүс сүүлийн улирлууд муу байсан гэдэг ч өдий болтол сая сая үзэгч татаж чадсан алдартай цувралын нэг билээ. 8-р улирлын 9-р анги 2018 оны 2 сарын 25-нд цацагдана.

2. 13 Reasons Why (8.4/10)

2. 13 Reasons Why (8.4/10)

Katherine Langford анх Hannah Baker, Jessica Davis гэх 2 дүрийн шалгаруулалтад орсон бөгөөд гол дүрээр тэнцсэн байдаг. Хүнд зураг авалтын дараа жүжигчдийн сэтгэлийг сэргээхээр эмчилгээ нохой авчирдаг байжээ.

1. Game of Thrones (9.5/10)

1. Game of Thrones (9.5/10)

“Өвөл айсуй” гэдгээр нь олон хүн мэдэх энэ цуврал 2018 онд албан ёсоор дуусна гэдгээ мэдэгдсэн. Сонирхуулахад Tyrion Lannister буюу жүжигчин Peter Dinklage 67 ангиас 61-д тоглож хамгийн олон удаа зурагтаар гарсан байдаг.

YOUR REACTION?