Хэт их зомбитой кино үзээд байхаар үнэхээр хэзээ нэг өдөр дайраад ирэх юм шиг санагдаж байгаа биз? Амьтдын тархинд шимэгч нэвтэрч чадаж байгаа юм чинь үхсэн хүн булшнаасаа босоод ирэхгүй гэсэн баталгаа байхгүй.
Заавал аюул болохыг хүлээлгүй зэрлэг байгальд амьдрах аргаас суралцах нь хэн бүхэнд хэрэгтэй биз ээ.
Энхийн цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана.

1. Гал гарга

Гал гарга

Гал таныг дулаан, гэдэс цатгалан бас аюулгүй байлгана. Зүгээр аялалд гарсан ч бай, үхэгсдээс зугтах ч бай. Шүдэнз, асаагуургүй гал гаргаж сурвал бусдаас нэг алхам түрүүлнэ гэсэн үг. Цахиур биедээ авч явах, мод яаж өрөх, шилний тусгалаар гал ноцоох мэтчилэн аргаас одооноос суралцаарай.

2. Бодож уу

Бодож уу

Галав юүлж байхад хэн ч гэдэс өвдөөсэй гэж хүсэхгүй. Усаа буцалгаж уу. Халдварт өвчин тоглоом биш учир CDC зөвлөсний дагуу байгалийн усыг хамгийн багадаа 1 минут буцалгаж уугаарай.

3. Хоолоо барьж сур

Хоолоо барьж сур

Хэрвээ хүнд загас өгвөл нэг өдөр иднэ. Гэхдээ тэр хүнд загас барихыг заавал бүх загас зомбины вирусээр халдварлагдаж үхтэл хоолтой байх болно. Түгээмэл мэрэгч, жижиг амьтдыг барьж сурах нь Монголын нөхцөлд хамгийн ашигтай.

4. Мэддэгт мэргэн цоохор мэддэггүйд эрээн цоохор

Мэддэгт мэргэн цоохор мэддэггүйд эрээн цоохор

Утас, GPS байхгүй нөхцөлд газрын зураг л аминд орно. Ихэнх хүн энгийн газрын зураг уншиж чаддаг ч топографик зураг бол өөр түвшин юм. Уулархаг газар зугтахад хамгийн хэрэгтэй бус уу?

5. Тэвчээр суух

Тэвчээр суух

Ямар ч зэвсэггүй, амь нас дээсэн дөрөөн дээр тулахад яах вэ? Нэг л сонголт байна. ГҮЙ! Юунаас ч зугтсан бай хурд, саадыг давах чадвар тань уул, модон дундуур асуудалгүй арилахад тусална. Ядралгүйгээр удаан гүйх тусам амьд үлдэх магадлал нэмэгддэг. Тэгэхээр бэлдэж эхлээд.

6. Өндрөөс бүү ай

Өндрөөс бүү ай

Кинонд зүйрлэснээр бол зомбинуудад хаданд авирахад хангалттай оюуны болон биеийн чадвар байдаггүй. Азаар хүн төрөлхтний хувьд бид чадна. Өндөр хавцал олсон л бол айдсаа мартаад авир. Хангалттай төхөөрөмжтэй бол бүр тухтай амарна гээч.

7. Зугтах шилдэг арга бол…

Зугтах шилдэг арга бол…

Хэн ч өндөр барилгын дээвэр дээр зомбины бүслэлтэд ороод үхэхийг хүсэхгүй. Бидний ихэнх нь хэт өндөрт гарвал яахаа мэддэггүй бол шүхэрчид хамгийн сайн мэднэ. Шүхэр, дуулга, бэхлэлт байхад салхийг удирдах боломжтой. Амьд үхдэл дундуур гарснаас дээгүүр нь ниссэн нь аюулгүй биз дээ?

Гамшиг тохиох ч бай, үгүй ч бай эдгээр чадвар таны амьралд хэзээд хэрэг болно.

YOUR REACTION?