1. Хурд Хязгаарлагч Банзал

Хурд Хязгаарлагч Банзал

XX зууны эхэн үеэс эмэгтэйчүүдийн банзал улам бүр нарийссаар ирсэн. Тухайн үед сунадаг материал хараахан зохион бүтээгдээгүй байсны улмаас эмэгтэйчүүд алхаж явах үедээ хувцсаа урах нь энгийн тохиолдол байв. Үүнээс улбаатай бүсгүйчүүд хамаагүй хөдөлгөөн хийж, хайртай банзлаа урахгүйн тулд тусгай цагиргийг давхарлан өмсдөг байжээ.

2. Пирамид Хөхний Даруулга

Пирамид Хөхний Даруулга

Пирамид хөхний даруулга хамгийн сонирхолтой загварын чиг хандлагуудын нэгтэй хэн ч маргахгүй байх. Уг тренд тийм ч аймшигтай, хүн төрөлхтөн ахин хэзээ ч пирамид хөхний даруулга зүүж болохгүй гэх хэмжээнд биш ч; үүний ямар ч хувцсыг тачаангуй болгох их шид нь хэтэрхий анхаарал сарьнуулим байдагтай холбоотой.

3. Зөгийн Үүр

Зөгийн Үүр

Эмэгтэйчүүд үсээ дээшээ шууж янзлах нь эрхэмсэг, тансаг төрхийг бүрдүүлдэг ч зөгийн үүр мэт овоолж, хэдэн зуун үсний лак хоослох нь тийм ч сэтгэл татам биш, харин хөгтэй харагддаг.

4. Psychedelic/Эрээн Мяраан Хээ

Psychedelic/Эрээн Мяраан Хээ

Уг загварын чиг хандлага нь Санфранциско хотоос эхлэлтэй. Хиппи соёл дох загварын томоохон төлөөллийн нэг энэхүү тренд нь нэг хэсэг Америк залуусын гол гангараа байсан юм. Хэний ч санаанд оромгүй өвөрмөц, содон хээтэй цамц, даашинз өмссөн хүмүүс хүн бүрийн толгойг эргүүлээд амжсан нь хэр их газар авсныг илтгэнэ. Ийм мэдрэмж авхыг хүсэхгүй байгаа хүн хэр олон байна гэх асуултад танхимд суух хүмүүсийн 80%--с илүү нь гараа өргөх биз.

5. 1970-аад оны Залуусын Хувцаслалт

1970-аад оны Залуусын Хувцаслалт

Энэ сэдвээр бид тусд нь нэгэн том нийтлэл гаргах хэрэгтэй байх. Хэдий тийм ч 1970--аад онд эрчүүдийн хувцаслах хэв маяг, сонголтыг галзуу гэх үгээр тодорхойлход ч багдана. Орчин үеийн залуус хүмүүсийн гайхшрлыг төрүүлэм сонин, хачин хэлбэрээр хувцаслах нь элбэг болсон ч тэр үеийх шиг эрсдэлтэй, элдэв хачин зүйлс өмсдөггүй нь авууштай. 1970--аад оныг хамгийн энгийнээр тайлбарлавал “гэрлээ унтраагаад харанхуй өрөөнд гартаа тааралдсанаа өмсдөг байсан” гэхэд яг тохирно.

6. Mullet Үсний Засалт

Mullet Үсний Засалт

Энэхүү содон үсний засалт нь 19-р зуунаас эхтэй. Загасчид хатгай авхаас урдчилан сэргийлэх зорилгоор толгойн арын хэсгийн үсээ урт ургуулан хүзүүгээ халхалдаг байсан юм. 1970-аад он ирхэд уг хачирхалтай үсний тренд эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн үс засалтын сонголт болж ирсэн нь үүнээс ч илүү хачирхалтай зүйл байсан юм.

7. Мөрний Даруулга

Мөрний Даруулга

Нэгэн цагт хүн бүр өргөн мөртэй харагдхыг чухалчилдаг байсан юмсанж. Тэр дундаа бүсгүйчүүд мөрний даруулгатай хүрэм, цамц, гадуур хувцас өдөр тутамдаа өмсдөг байсан. Орчин үед энэхүү трендээр хувцаслах хүн ч олдхоо байж.

8. Аеробек Дасгалын Хувцас

Аеробек Дасгалын Хувцас

Олон жилийн турш комик ном уншдаг ч бай, уншдаггүй ч бай хүн бүр Суперменийг яагаад хувцасныхаа гадуур дотуур хувцасаа өмсдөг юм бэ? Гэлцдэг байсан. Аеробек дасгалын хувцасны хувьд ч бид дээрх асуултыг асуумаар байна. Яагаад?

9. Арзгар Үс

Арзгар Үс

Хэнд ийм сайхан санааг хэлж мэдэхгүй ч ямар ч эрүүл хүн долоон буудал чирүүлсэн мэт үсний засалттай олон нийтийн газар явах нь зүгээр хэмээн бодсон юм бол? Хариулт нь амархан - 1980-аад оны залуус. Үсчид болон үсний бүтээгдэхүүны зах зээл, эдийн засаг эрс нэмэгдсэн гэхэд хэлсдэхгүй биз ээ.

10. Улаан Хацар

Улаан Хацар

Монгол бүсгүйчүүд улаан хацраасаа салах нь өдөрийн бодол, шөнийн зүүд байдаг. Харин 1980-д оны бүсгүйчүүд өөр үзэл бодолтой байсан нь ойлгомжтой.

11. Fanny Рack

Fanny Рack

Хэн ийм цүнх зохион бүтээх нь сайхан санаа хэмээн бодсоныг мэдэхгүй ч тийм ч сайхан санаа биш байсантай хүн бүр санаа нийлэх байх.

12. Үргэлж, Өндөр Ултай Гутал

Үргэлж, Өндөр Ултай Гутал

1990-ээд онд дэлгэрсэн энэхүү загварын трендийг эрэгтэй, эмэгтэйгүй дагаж байлаа. Харамсалтай нь үүнээс улбаатай маш олон бэртэл, гэмтэл гарч байсан.

13. Доор Суудалтай Жинс

Доор Суудалтай Жинс

Өнөөг хүртэл доор суудалтай жинс өмсөх хүмүүс бий ч тухайн үед хэрхэн өмсдөг байсантай харьцуулхад маш том дэвшилт гарсныг харах боломжтой. 

14. Хуурамч Борлуулагч

Хуурамч Борлуулагч

Цагаан арьстай хүмүүсийн дунд нэгэн томоохон тренд дэргэрсэн нь арьсаа борлуулах байсан юм. Боролсон арьстай хүмүүсийг амьдралын төвшин дээгүүр, гадаад улс оронд аялдаг хэмээн үздэгтэй холбоотой арьс борлуулагч шингэн, машин 2000-аад оны ихэнд эд эрчээ авч эхэлсэн.

15. Drop-Сrotch

Drop-Сrotch

Яг л хурд сааруулагч банзалтай адил энэ өмдийг өмссөн үед хамаагүй хөдөлгөөн хийх, гүйж хариахад маш хүндрэлтэй байдаг ба зүгээр л загварлаг байдлаас ажвал хэний ч амыг ангайлгаж үл чадна. Та яг л хоёр настай жаал хүү өмдөндөө баасан мэт харагдхыг хүсэж байна гэж үү?

YOUR REACTION?