Өдөр ирэх бүр хүмүүс утсаараа чанартай, мэргэжлийн зураг авах болсон. Гэхдээ зургаа янзлах нь зураг авахаасаа илүү чухал болсон. Сонирхолтой аппууд ихэнх нь үнэтэй байдаг ч өнөөдөр үнэгүй янзлах хэдэн апп хүргэж байна.

1. VSCO (IOS,Android)

VSCO (IOS,Android)

VSCO бол хамгийн өргөн хэрэглэдэг апп. Маш олон filter, зураг янзлах хэрэгсэл өөртөө багтаасан. 

2. Huji (IOS)

Huji (IOS)

Тус апп нь Fuji камераар авсан мэт зураг гаргадаг. Хамгийн гол нь янзлах ч шаардлагагүй, ганц дарахад л танд зураг шууд таалагдана гэдэгт итгэж байна.

3. Calla (IOS)

Calla (IOS)

Энэ апп нь хүн болгоны сонирхол татахуйц filter-тэй. Нэг мэдээлэл өгөхөд Filter нь ихэнх нь үнэгүй авах боломжтой ч зар сурталчилгааны хэдэн видео үзэж, цуглуулдаг. Тэвчээртэй үзвэл гоё зурагтай болох нь...

4. Camcorder (IOS,Android)

Camcorder (IOS,Android)

Хуучны VHS камераар авсан мэт гайхалтай ретро зураг бичлэг авах боломжтой.

5. RNI Film (IOS)

RNI Film (IOS)

Бусад апп-д байдаггүй олон filter өөртөө багтаасан. Цоо шинэ өнгө төрх гаргахыг хүсвэл заавал татаж аваарай!

6. SLMMSK (IOS,Android)

SLMMSK (IOS,Android)

Тус апп нь зөвхөн selfie-д зориулагдсан. Сонирхолтой олон стикер, үйлдэл багтаасан. 

7. 1967 – Vintage Filters (IOS,Android)

1967 – Vintage Filters (IOS,Android)

Зургаа янзлан 1960-аад оны хуучин өнгө төрхийг гаргах боломжтой. 

8. Snapseed (IOS,Android)

Snapseed (IOS,Android)

Snapseed бол бараг л Photoshop. Зураг янзлах бүх тохиргоог өөр дээрээ багтаасан. Зураг авах, янзлах сонирхолтой хэн бүхэнд зайлшгүй байх ёстой апп.

9. VUE (IOS,Android)

VUE (IOS,Android)

Тус апп нь тун олон үйлдэл өөртөө багтаасан. Зураг, бичлэг янзлах filter, богино хэмжээний бичлэг хийх, он сар өдөр, цаг агаар, стикер, үг байршуулах боломжтой. 

10. Prisma (IOS,Android)

Prisma (IOS,Android)

Тус апп нь зураг янзлахаас гадна, зургийг уран зураг мэт болгодог эффекттэй. Таны бодож байгаагаас илүү олон filter багтаасан. Туршаад үзээрэй.

YOUR REACTION?