Аливаа киног жүжиглэлт, найруулга, зохиол, зураг авалт гэх зэрэг олон зүйлээр үнэлж дүгнэдэг. Ашиг орлого их олсноороо хамгийн сайн гэж шууд хэлж боломжгүй ч үзэгчдэд сайн хүрсэн гэж дүгнэх боломжтой. Ингээд бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон 10 киног хүргэж байна.

10. Harry Potter and the Deathly Hallows Part 2 (2011)

10. Harry Potter and the Deathly Hallows Part 2 (2011) Нийт орлого: $1,341,511,219 | Найруулагч: David Yates

Харри Поттерийн ертөнцийн хамгийн том бөгөөд, сүүлийн тулаан энэ ангид өрнөнө. Харанхуйн эзэн Лорд Волдеморт ялж Хогвартсыг устгах уу, эсвэл Харри Поттер тэргүүтэй сурагчид ялж энх тайвныг авчрах уу?


(Энэхүү жагсаалтанд буй тоон мэдээллүүд нь 2018 оны 6 сарын 24-ний байдлаар болно)

9. Black Panther (2018)

9. Black Panther (2018) Нийт орлого: $1,346,218,043 | Найруулагч: Ryan Coogler

Аавынхаа үхлийн дараа түүний хүү Тчала Ваканда улсын хаан болж засаглаж эхэлнэ. Гэвч аавынх нь алдаанаас болж Вакандагийнханд хаягдсан хаан ширээг залгамжлах эрхтэй өөр нэгэн хунтайж гарч ирнэ.

8. Avengers: Age of Ultron (2015)

8. Avengers: Age of Ultron (2015) Нийт орлого: $1,405,403,694 | Найруулагч: Joss Whedon

Тони Старк болон Брюс Бэннер нар дэлхийг хамгаалах систем бүрдүүлэхээр Ултрон хэмээх оюун ухааныг хөгжүүлнэ. Гэвч байдал буруугаар эргэж Ултрон хорон санаа тээсэн тул түүний аюулаас хүн төрөлхтнийг хамгаалахаар тэмцэх болно.

7. Furious 7 (2015)

7. Furious 7 (2015) Нийт орлого: $1,516,045,911 | Найруулагч: James Wan

Fast and Furious цувралын 7 дахь ангид гэмт хэрэг, уралдааны ертөнцийг орхиж зам замаа хөөсөн багийнхан Доминик Торрето болон түүний гэр бүлээс өшөө авахаар заналхийлж буй Овен Шаутай тэмцэхээр дахин нэгдэнэ. 

Гол дүрийн жүжигчин Пол Уокер кино зураг авалт дуусаагүй байх үед харамсалтайгаар амиа алдсан юм.

6. The Avengers (2012)

6. The Avengers (2012) Нийт орлого: $1,518,812,988 | Найруулагч: Joss Whedon

Дэлхийн хамгийн хүчирхэг баатрууд анх удаагаа нэг баг болон нэгдэж, хүн төрөлхтнийг дарангуйлахаар заналхийлж буй Локи болон түүний харь гаригийнхнаас бүрдэх армийн эсрэг тэмцэнэ.

5. Jurassic World (2015)

5. Jurassic World (2015) Нийт орлого: $1,671,713,208 | Найруулагч: Colin Trevorvow

Юрийн галавын цэцэрлэгийн суурин дээр баригдсан үлэг гүрвэлийн шинэ хүрээлэн нээлтээ хийж үйл ажиллагаагаа тун амжилттай үргэлжлүүлж байв. Гэвч генийн аргаар гаргаж авсан холимог үлэг гүрвэл хашаанаасаа оргон хүрээлэнг сүйтгэж эхэлнэ.

4. Avengers: Infinity War (2018)

4. Avengers: Infinity War (2018) Нийт орлого: $2,023,800,191 | Найруулагч: Anthony Russo, Joe Russo

Дэлхийн хамгаалагчид болсон Авенжерс сансар огторгуйг устгахаар төлөвлөж, хязгааргүй чулуунуудыг цуглуулж буй Таносыг эсэргүүцэж, хүчтэй болохоос нь сэргийлэхийн тулд тэмцэнэ.

3. Star Wars: The Force Awakens (2015)

3. Star Wars: The Force Awakens (2015) Нийт орлого: $2,068,223,624 | Найруулагч: J.J. Abrams

Домогт "Оддын дайн" кино цувралын 7 дахь ангид эзэнт гүрний ялагдлаас хойш 30 жилийн дараа Стормтрүүпэр эрэлч Люк Скайуокерийг хайх явцад олдсон Рей гэх бүсгүйг аварч Хүчний талд орно. Шинээр олдсон жидай тэдний найдвар байж чадах уу?

2. Titanic (1997)

2. Titanic (1997) Нийт орлого: $2,187,463,944 | Найруулагч: James Cameron

1912 оны 4 сарын 10-нд Английн Соутхэмптон боомтоос АНУ-ын Нью-Йорк хотыг зориг хөдөлсөн "Жившгүй" хэмээх тодотголтой Титаник хөлөг дээр өрнөсөн сэтгэл хөдөлгөм хайрын түүх.

1. Avatar (2009)

1. Avatar (2009) Нийт орлого: $2,787,965,087 | Найруулагч: James Cameron

Пандора хэмээх харийн гариг дээр хүмүүс олборлолт явуулах ч гаригийн уугуул иргэд дургүйцэн зөрчилдөнө. Энэ асуудлыг шийдэж, тэдний дунд нэвтрэн тагнуул хийх үүргийг хуучин усан цэрэг Жэйк Салли хүлээнэ.

YOUR REACTION?