Хорвоо дээр байх хугацаа нь дууссан ч нэрийг дурсах төдийд нуруу хүйт оргиулдаг цэвдэг сэтгэлтэй алуурчин дэлхийн түүхэнд маш олон байжээ. Хүнлэг бус гэмт хэрэг үйлдэж, хүний ёсноос гажсан тэдгээр хүмүүсийн дунд хамгийн их олонд танигдсан хүмүүсийн тухай энэ удаагийн нийтлэлээрээ хүргэхийг зорилоо.

1. Зодиак алуурчин

Зодиак алуурчин

Алуурчин Bay Area Press хэмээх хэвлэлийн газарлуу явуулсан захиандаа өөрөө өөртөө нэр өгсөн байдаг. Кодлогдсон 4 захиа явуулснаас зөвхөн нэгийг нь л баттайгаар кодыг нь тайлж уншсан гэдэг. Алуурчин нь 1960-1970 он хүртэлх хугацаанд Калифорниа мужид аллаггуудаа үйлджээ. Түүний хамгийн сүүлийн захиа: БИ-37 SFPD(Сан Францискогийн цагдаагийн алба)-0. Тэрээр өөрийгөө 37 хүн алсан гэсэн боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн 7 аллагыг нь л дурдсан байдаг. Түүний хавтаст хэрэг одоо болтол нээлттэй байгаа юм.

2. Donald Henry Gaskins: Замд дайгдагсдын алуурчин

Donald Henry Gaskins: Замд дайгдагсдын алуурчин

Гаскинс 80-90 хүнийг тарчлаан, зэрэмдэглэж алсан гаж донтой алуурчин юм. Тэрээр 1969 оноос Өмнөд Америкд замд дайгдаж байгаа хүмүүсийг алж эхэлжээ. Хоёр залууг алж байхыг нь харсан гэмт хэргийн хамтрагч нь цагдаа нарт үнэнийг хэлсэн байна. Түүнд цаазын ял оноосон боловч удалгүй насаар нь хорих ял болгосон юм. Гаскинс цаазын ялтай байж шоронд хамт сууж байгаа хүнээ алсан цорын ганц хэрэгтэн гэдэг.  

3. Tsutomu Miyazaki: Дракула хүн

Tsutomu Miyazaki: Дракула хүн

Хийсэн үйлдлүүдээс нь болоод түүнд оноосон нэрнүүд өөр өөр байдаг. "Отаку алуурчин", "Жаахан охины алуурчин" эсвэл "Дракула Мияазаки" гэх мэт. Тэрээр жаахан охидыг барьцаалж, хөнөөгөөд, цогцостой нь бэлгийн харьцаанд ордог байжээ. Нэг тохиолдолд хохирогчийн цусыг нь уугаад ч тогтохгүй гарыг нь идсэн байна. Мөн биеийн хэсгүүдийг нь гэр бүлүүдрүү нь яаж алсан талаар бичсэн захиатай нь явуулдаг байжээ. Түүний эцэг нь амиа хорлосон ба Мияазакиг 2008 онд 45 настайд нь цаазаар авсан байна.

4. Ted Bundy: Галзуу цогцостой нөхцөгч

Ted Bundy: Галзуу цогцостой нөхцөгч

Ted Bundy нь Америк цуврал алуурчин, барьцаалагч, хүчирхийлэгч бас цогцостой нөхцдөг гац донтой этгээд байжээ. Тэрээр АНУ-н янз бүрийн мужуудад 30 гаруй эмэгтэйг алсан хэмээн хэргээ хүлээсэн байдаг. Тэрээр хэргийн газартаа эргэн ирж цогцосуудтай нь бэлгийн харьцаанд ордог байсан гэдэг. Bundy хамгийн багадаа 12 хохирогчийн толгойг нь таслаж гэртээ хадгалсан байсныг илрүүлсэн байна. 1989 онд 42 насандаа Bundy цахилгаан сандалд сууж ялын дээд хэмжээг хүртсэн эдэлсэн юм. 

Le Bestia (араатан) хэмээн нэрлэгдсэн энэ Колумби эр дэлхийн хамгийн хэрцгий, цуврал алуурчин байж магад. Тэрээр 147 хөвгүүдийг тамлаж, хүчирхийлж хөнөөсөн гэж хэргээ хүлээсэн боловч, нийтдээ 300 гаруй хүний амийг хороосон байх гэж таамагладаг. Харамсалтай нь үүний 139 нь л нотлогдсон байдаг, шүүхээс түүнд 1853 жилийн ял оногдуулсан боловч Колумбийн хүний эрхийн хуулийн дагуу ялтанд хамгийн ихдээ 30 жилийн ял өгдөг учир 1999 онд шоронд орж 2029 онд гарах юм. 

Гэвч түүний эргэн ирэх боломж үүгээр хязгаарлагдахгүй. Ялтан этгээд нь оногдуулсан хорих ялын хугацаанд засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж чадвал хугацаанаас нь өмнө суллах боломжтой байдаг.

YOUR REACTION?