Амралтын өдрүүдээр "ямар кино үзэх вэ?" гээд толгойгоо гашилган сууж байна уу? Хэрэв таны хариулт "тийм" бол санаа зовох шаардлагагүй, бидний зүгээс танд Netflix платформын 10 цувралыг санал болгож байна. Гэрийнхээ хамгийн тухтай буландаа шигдээд киногоо шимтэн үзэхдээ бэлдээрэй.

10. Santa Clarita Diet

10. Santa Clarita Diet

Энэ жагсаалт дахь бусад цувралуудтай харьцуулбал Santa Clarita Diet цуврал нь төдийлөн олны анхааралд орж амжаагүй. Цувралын эхний анги тийм ч сонирхол татам биш ч дараа, дараагийн ангиудаас эхлэн таны элгийг хөштөл инээлгэх болно. Нэг жирийн гэр бүлийн эзэгтэй үл мэдэгдэх, хачирхалтай байдлаар үхээд буцаж амилахдаа зомби болж сэрснээр цуврал эхлэх ба түүний шинэ хоолны дэглэм, амьдралын хэв маягт гэрийнхэн нь дасан зохицохыг хичээж эхэлнэ

9. Sense8

9. Sense8

Дэлхийн өнцөг булан бүрд орших найман хувь хүн нэг өдөр учир битүүлэг байдлаар оюун ухаанаараа холбогдоно. Муу залуусыг зогсоох нь мэдээж тэдний гол зорилго. Хэдий тийм ч энэхүү олон ангит кино зөвхөн муу залуусыг зогсоохоос ч илүү зүйлийг үзэгчиддээ хүргэдэг. Netflix-ийн хамгийн өртөг өндөртэй бүтээгдсэн эл sci-fi цувралын секунд бүр танд үргэлжлүүлэн улам ихийг үзэх хүсэл төрүүлэх болно.

8. A Series of Unfortunate Events

8. A Series of Unfortunate Events

A Series of Unfortunate Events-ийг мэдэхгүй хүн гэж үгүй байх. Ижил нэртэй хүүхдийн номоос сэдэвлэсэн энэхүү цуврал нь 2004 онд бүрэн хэмжээний кино хувилбараар олонд танигдаж байсан. Ерөнхийдөө зохион бүтээгч эгч, номын хэнхэг ах, эрүү болон шүдний яс хэт хөгжсөн дүү гурав нэг өдөр эцэг, эхээ гал түймэрт алдана. Тэдний шинэ асран хамгаалагч эгч дүү гурвын өв залгамжлан авах мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй театрын хэнхэг болж таарна.

7. Stranger Things

7. Stranger Things

Sci-Fi жанр хүн бүрийг #mindblow байдалд оруулж байсан цаг үед цуврал газар авна. Жүжигчин Winona Ryder-ийн бүтээсэн дүрийн 12 настай хүү алга болсноор үйл явдал эхлэх ба орон нутгийн холбогдох этгээдүүдийн тусламжтайгаар хайлтын үйл ажиллагааг эхлүүлнэ. Тэд хайлтын үйл явцад учир битүүлэг зүйлстэй тулгарах ба улмаар засгийн газрын нууц туршилтыг олж илрүүлэх бөгөөд нэгэн хачирхалтай охинтой учирдаг.  

6. Orange Is the New Black

6. Orange Is the New Black

Piper Chapman 30 гарсан, амжилттай яваа бүсгүй. Тэрээр өндөр албан тушаалд ажилладаг ба удахгүй хуримаа хийх гэж байгаа. Түүний амьдрал үнэхээр гайхалтай байсан ч нэг л эмэгтэйчүүдийн хорих ангид 10-аад жилийн өмнө болсон хэргийнхээ гайгаар ял эдлэх болдог. 

5. The End of the F***ing World

5. The End of the F***ing World

The End of the F***ing World цувралыг тийм ийм гээд тайлбарлачхад хэцүү. Эл бараан өнгө аястай, инээдмийн цуврал танд эхлүүлсэн бол дуусгаж байж л санаа амрах мэт мэдрэмж төрүүлнэ. Бүх ангийн үзэж дуусгасны дараа "Яагаад ийм богинохон юм бэ?" гэж хэсэг сэтгэлээр унана. 

4. Unbreakable Kimmy Schimdt

4. Unbreakable Kimmy Schimdt

Нэгэн гаж донтон дөрвөн бүсгүйг дэлхий сүйрч байна хэмээн худал хэлж газрын хонгилд, хүн төрөлхтнөөс 13 жилийн турш тусгаарлагдсаны дараа энэ бүхэн худал хуурмаг байсныг олж мэддэг. Цувралын гол дүр болох Kimmy энэ бүх хугацаанд хийж бүтээсэн зүйлгүй, айдас дунд амьдарч байснаа ухааран Нью-Йорк хотод амьдрахаар шийддэг. 

3. 13 Reasons Why

3. 13 Reasons Why

Сургуульд шинээр шилжин ирсэн Hannah Baker төд удалгүй амиа хорлодог. Тэрээр 13 хуурцагт яагаад ийм сонголт хийсэн тухайгаа тайлбарлах ба хуурцаг тус бүрд энэхүү сонголтыг хийхэд нөлөөлсөн этгээдийг дурдана. Дүрэм маш энгийн : хэрэв чи хуурцгуудыг хүлээн авсан бол тэднийг бүгдийг нь дуустал нь сонсоно. Сонсож дуусаад хуурцагт дурдагдах дараагийн хүнд дамжуулна. 

2. BoJack Horseman

2. BoJack Horseman

Хүн төрөлхтөн, ан амьтад зэрэгцэн оршин ертөнцөд гол үйл явдал өрнөх ба цувралын гол дүр болох 90-ээд онд алдартай байсан жүжигчин BoJack шоу бизнест эргэн ирэх оролдлого хийхээр шийднэ. 

1. Mindhunter

1. Mindhunter

Гэмт хэрэгтнийг илрүүлэхийн тулд тэдний дараагийн үйлдлийг таамаглах шаардлагатай. Харин тэрхүү таамаглалыг олж илрүүлэхийг тулд яг гэмт хэрэгтэй шиг сэтгэх хэрэгтэй. FBI-ийн мөрдөгч Holden Ford болон Bill Tench цуврал алуурчныг илрүүлэх даалгавраар тэдний оюун ухааныг ойлгох зорилгоор цуврал алуурчдын сэтгэхүйг судалж эхэлдэг.

YOUR REACTION?