1. Хандгай/Khandgai

Үе үе хөгжилтэй цахим комик инстаграмийн нүүр хуудаснаа харж өдрийн инээх доозоо авах хүсэлтэй хүн бүрийг Хандгай Комик хаягийг дагахыг санал болгож байна. Энэхүү комикт Монголын олны танил хүмүүс, өдөр тутмын амьдралаас сэдэвлэсэн байдаг үнэхээр #relatable. 

2. Suren H

Загварын гэрэл зурагчин Сүрэнгийн ертөнцөд тавтай морил. Fashion, Behind the Scene, Загварын 7 Хоног болон түүний өдөр тутмын амьдралыг харуулах гэрэл зургуудыг сонирхох хүсэлтэй хүн бүр түүнийг инстаграм дээр дагах хэрэгтэй. 

3. Visions of Sam

Монголд нэг давлагаа гарсан. Тэр нь нэг хэсэг хүн бүр гэрэл зураг авах сонирхолтой болж эхэлсэн. Хэний ач тус гэдгийг хэлж мэдэхгүй ч инстаграм дахь "visionsofsam" хэрэглэгчийн профайл нүдэнд тусч, бодолд үлдсэн хүмүүсийн нэг. Түүний камерын линзэд үлдсэн дүрс энгийн атлаа сэтгэлд хоногших түүхийг өгүүлнэ. 

4. Misheeter

Анх @misheeter инстаграм хаягийг харвал яг л Tumblr-ийн dashboard-оор аялж буй мэдрэмж төрүүлнэ. Өнөө үед #tbt-д хошуурах хүн бүрд таалагдах хуучны өнгө аясыг шингээсэн, олон төрлийн зургуудаар альбомаа өрсөн нь түүнийг адал явдалд дуртай нэгэн гэж бодогдуулам.

5. Dasha

Дээрх зургийн тайлбарыг уншвал түүнийг ямар өөдрөг үзэлтэй, гэрэлтсэн энергитэй нэгэн гэдгийг мэдэрч болмоор. Dasha-ын өдөр тутмын адал явдал, гэр бүлийн өхөөрдөм зургууд хүн бүрийг #awww гэхэд хүргэнэ.

YOUR REACTION?